5-р сар 1, 2024

ШАР МЭДЭЭ : YELLOW NEWS

МЭДЭЭ МЭДЭЭЛЛЛИЙН САЙТ

Олон нийтийн сүлжээнд гарсан Гуанжоу чиглэлийн нислэгийн тийзтэй холбоотой мэдээлэлд өгөх тайлбар

БНХАУ-ын Гуанжоу хотод CANTON FAIR 2023 SPRING үзэсгэлэн яармаг 2023 оны 4-р сарын 15 – 5-р сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдахтай холбоотой МИАТ ТӨХК  2023 оны 4-р сарын 13-ны өдрөөс УБ-Гуанжоу чиглэлд Пүрэв, Ням гарагт, Гуанжоу-УБ чиглэлд Баасан, Даваа гаригт тус тус шууд нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.

МИАТ ТӨХК нь 2019 оны 3-р сарын 31-ны өдрөөс Гуанжоу чиглэлийн нислэгийг шинээр нээсэн ба 511 ам.доллар буюу 1,345,000 төгрөгөөс эхлэлтэй үнийг зах зээлд санал болгож байсан. Харин өнөөдрийн байдлаар тус чиглэлийн тийзний үнэ 533 ам.доллар буюу  1,880,300 төгрөгийн үнээс эхэлж байна. Үнийн зөрүү болох 535,300 төгрөг нь нисэх буудлын таксийн өөрчлөлт болон ханшийн зөрүүнээс гарч байгаа болно.

 МИАТ компани нь нэгж нислэгийн тийзийг борлуулахдаа олон улсын тийз борлуулалтын системээр зорчигчдын захиалга хийсэн дараалалын дагуу тийз бичиж үйлчилдэг.

 Тухайн нислэгт хамт олноороо буюу бүлэг аялагчдад зориулсан групп захиалга авах хамгийн дээд хэмжээ энгийн суудлын 30 хувь байдаг. 

 Групп захиалга өгч суудлаа баталгаажуулсан аяллын компани болон байгууллага нь тухайн аялалтай холбоотой зочид буудал, хоол унаа, үзвэр гэх мэт зардлыг багтаасан аяллын багц олон нийтэд санал болгож байгаа нь МИАТ ТӨХК-д хамааралгүй бөгөөд МИАТ компани нь аяллын компаниудын санал болгож байгаа аяллын багц үнэд нөлөөлөх боломжгүй болно.

 Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК