5-р сар 19, 2024

ШАР МЭДЭЭ : YELLOW NEWS

МЭДЭЭ МЭДЭЭЛЛЛИЙН САЙТ

УУРХАЙЧИН, СОГООТ БАГИЙН 3000 ӨРХИЙГ НАЙДВАРТАЙ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА

“Эрдэнэт ус Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Цахилгааны албаны саналаар Уурхайчин багийн ТП-238 дэд станцаас Согоот багийн ТП-269 дэд станц хүртэлх 6кВ-ын цахилгааны кабель шинээр татах ажил хийгдэнэ. Тус ажилд орон нутгийн төсвийн 324 сая төгрөг зарцуулна.

Өнөөдрийн байдлаар тус ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах шатандаа яваа бөгөөд ирэх 11 дүгээр сард бүрэн дуусна. Тус ажил хийгдсэнээр Уурхайчин, Согоот багийн 3000 гаруй өрхийг найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.