Прокурорын байгууллагын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81 хувийн саналаар, дагалдах хуулиудыг гишүүдийн 71.4 хувийн саналаар тус, тус дэмжин баталлаа.

Уг хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Дөрвөн жилийн өмнө эхэлсэн хуулийн шинэчлэлийн реформ Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг баталснаар эцэслэгдлээ” гэдгийг тодотгож, том шинэчлэлийг хийхэд гар бие оролцсон ажлын хэсгийн гишүүд мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд талархал илэрхийллээ.

Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд үдээс хойшхи хуралдааныг 15.30 цагт эхлүүлэхээр боллоо.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу