Өзил дахиад л шилдгээр шалгарав

Лондоны "Арсенал" болон Германы шигшээ багийн хагас хамгаалагч Мэсүт Өзил ХБНГУ-ын оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарчээ.

28 настай турк гаралтай тоглогч 54,5 хувийн санал авч, "Реал"-ын хагас хамгаалагч Тони Кроос (33,8%)-ыг хойноо хол хаясан байна.

Өзил энэхүү нэр хүндтэй шагналыг сүүлийн зургаан жилийн хугацаанд тав дахь удаагаа гардаж байгаа юм. 2014 онд Тони Кроост л нэг удаа алдаж байжээ.

Эх сурвалж www.wikimon.mn 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу