Өнөөдөр туулай өдөр

Аргын тооллын 1 сарын 16, Сумьяа гараг. Билгийн тооллын 19, Бага морь одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе. эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх. инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулалбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу