Улаанбаатар-Бусаны чиглэлд нислэг үйлдэнэ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Уг айчлалын хүрээнд эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болсны нэг нь ирэх зургадугаар сараас Улаанбаатар-Бусаны чиглэлд байнгын нислэг үйлдэхээр болсон явдал. Монгол Улсын  олон мянган иргэн тус улсад ажиллаж, амьдардаг.  Улаанбаатар-Бусаны чиглэлд байнгын шууд нислэг үйлдсэнээр хоёр улсын иргэдэд ч эдийн засгийн ашигтай байх юм.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу