Үндсэн хуулийн ойн барилдаанд улсын начин Э.Даш түрүүллээ

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш түрүүллээ.

Барилдаанд  улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан, Ш.Уламбаяр, Т.Баасанхүү, Э.Энхбат нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөгөөд улсын начин Э.Даш түрүүлж, улсын харцага А.Цацавшир үзүүрлэлээ.

Үндсэн хуулийн ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1992 оноос хойш зохион байгуулагдаж буй юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу