Б.Ялгууны гэрэл зураг “Vogue” сэтгүүлд нийтлэгдлээ

Монголын загварын ертөнцөд нэрээ дуурсгаж яваа загвар өмсөгч Б.Ялгуун саяхан дэлхийд алдартай “IMG Models” агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Монгол модель агентлагийн загвар өмсөгч Б.Ялгуун нь өдгөө 20 настай юм. Тэрээр саяхан Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцсон байна.

misheel

 

Тус цуглуулгийн зургууд “Vogue” сэтгүүлийн вэб сайтад нийтлэгджээ. Загвар зохион бүтээгч Марко “Pre-fall 2017” улиралд зориулж худалдан авагчдынхаа өдөр тутмын хувцаслалтын хэрэгцээг хангах зорилгоор судалтай хээтэй богино өмд, нөхөөсөн халаастай мөрөвчтэй даашинз, люрекс материалын оруулгатай свитер цамц гэх зэрэг энгийн атлаа чамин загварууд урлажээ.

Б.ГЭРЭЛ

misheel

misheel

misheel

misheel

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу