“Женко” Баттулгын хэрэг прокурорт шилжлээ

Н.Алтанхуягийн Засгийн газарт хоёр ч удаа сайд хийж байгаад огцруулахад гараа өргөсөн Х.Баттулгыг  төмөр зам тавих нэрээр 740 сая ам.доллар хулгайлсан хэмээн “Улаанбаатар” төмөр замын дарга асан Л.Пүрэвбаатар мэдэгдэж байсан билээ. Ямартай ч хоёр туслах буюу хамтран зүтгэгч Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нараа гадаад руу зугтаалгачихаад Х.Баттулга “Энд ирээд яах юм бэ” гэж мэдэгдсэн.

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй дээрх хоёр залуу мөнгө идэхээ эртнээс бэлдэн гадаад улсын таван паспорттай байсан гэдэг. 2015 онд Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт  холбогдох эдийн засгийн гэмт хэрэг  шүүхэд шилжсэн. Прокурораас  хэд хэдэн удаа буцсан гэх мэдээлэл бий.

Х.Баттулгыг албан тушаалдаа хайнга хандсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, шамшигдуулсан, залилсан гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр цагдаагийн удирдлага Р.Чингисийг солиулах хүсэлт Х.Баттулга гаргаж байсан билээ. Ямартай ч Р.Чингис ажлаасаа халагдсан. Олон удаа нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан түүнд  холбогдох хэрэг прокурорт шилжээ.

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу