Обамагийн толгойны өвчин

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин болох  Малиа Обамагийн тамхи татаж буй бичлэг интернетээр тархжээ. Тэрээр энэ оны  долдугаар сарын 4 нд 18 нас хүрсэн бөгөөд АНУ-ын Чикаго хотод болсон Lollapalooza хөгжмийн фестиваль дээр тамхи татан бүжиглэж буй бичлэг нь сошиал ертөнцөд тархжээ.

Зарим хүмүүс түүнийг ердийн  тамхи биш, хар тамхи татсан хэмээн шуугиж байгаа юм. Учир нь Radar.online дээр тавигдсан бичлэгээс харахад ороосон тамхи татаж байсан нь хар тамхи байх магадлалтай хэмээн хардахад хүргэжээ. Уг хөгжмийн фестивальд оролцогч cannabis хэмээх ургамлын  үнэр үнэртсэн гэж мэдүүлсэн гэнэ.  Чикаго хотод  энэ төрлийн  “өвс”-өөс 10 грамм хүртэл  татах нь хууль зөрчсөн үйлдэл биш аж.

Малиа Обама 2017 оны намар Харвардад элсэн суралцах бөгөөд түүний эцэг, эх энэ талаар албан ёсоор сэтгүүлчдэд хариу өгөөгүй байна. 

Эх сурвалж: Radar.online

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу