Ерөнхий сайд боловсролын салбарынханд зөвлөгөө өгчээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2016.08.18/ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нар боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй уулзсан.

Уулзалтын гол зорилго нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад дээрх салбаруудтай холбоотой саналыг тусгах явдал юм.

Уулзалтын үеэр эдийн засаг хүндрэлтэй энэ үед төр, засгаас мөнгө нэхэх биш, хямд зардлаар асуудлыг зохицуулах боломжтойг Ерөнхий сайд сануулсан байна.

Тухайлбал “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яамууд зохицуулалт хийж ажилтнуудынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдсэн байна. Ийм жишгийг хэвшүүлэх, 2017 оноос эхлэн ашиглалтад орох орон сууцны хороолол болон байруудад хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудлыг давхар шийддэг стандартыг мөрдөх боломжтой” гэжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу