Абэ, Эбэ хоёр оффшортой ”новшнуудтай” эвлэрэхгүй

Оффшорыг яаж ч гоё тайлбарласан ганц л зүйл ойлгомжтой. Татвараас зугтаасан гэдэг бол зөвхөн өнгөц хаалт гэж ойлгож болно. Энэ бол мөнгө угаах, бохир мөнгөө олны нүднээс далд байлгах шалгарсан арга. Хар тамхи, зэвсгийн хууль бус худалдаа, авлига зэрэг буруу аргаар олсон мөнгө энд байрладаг гэдгийг нийтээрээ мэдэх болсон.

Оффшорт хэн мөнгөтэй вэ? гэхлээр өндөр албан тушаал эрхэлдэг улс төрчдийн нэр нь дурдагддаг. Улсынх нь эдийн засаг сульдаж, ард иргэд нь ядуурсан Бразилийн үе дараалсан ерөнхийлөгчид, сангийн сайдтайгаа тэнд данстай байх жишээтэй. Английн ерөнхий сайдын гэр бүлийнхэн тэнд данстай болохоо зөвшөөрсөн. Украйн улс эдийн засгийн хувьд хямарч, өр ширэндээ баригдсан энэ үед тус улсын ерөнхийлөгч Порошенко улсаасаа баян болчихсон байх жишээтэй.

Монголоос 47 улс төрчийн нэрс оффшорт дуулдаж байгаа. Японы ерөнхий сайд Шэнзо Абэ оффшортой эвлэрэхгүй гэдгээ саяхан илэрхийлсэн. Их долоогийн ээлжит уулзалтыг Шензо АБЭ даргалсан. Тэр өөрийн эрх мэдлийн хүрээнд, хэлэлцэх асуудлын жагсаалтад ОФФШОР-ыг оруулсан анхны төрийн тэргүүн боллоо. Оффшортой төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох заалт оруулна гэдгээ ч Японы төвийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө өмнө нь онцолсон. Харин Монголын ЭБЭ оффшортой улс төрчидтэй эвлэрэхгүй гэдгээ бас тунхаглалаа. Тэр оффшортой өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай гэж мэдэгдлээ.

Оффшорын загалмайлсан эцэгт тооцогддог засгийн газрын болон УИХ-ын гишүүн С.Баярцогтыг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг АН-д уриаллаа. Нөгөө талаас оффшортой хүмүүсийг дэмжихгүй байх уриалгыг олон нийт, сонгогч түмэнд сонсголоо гэж ажиглагчид дүгнэлээ. Ийнхүү Японы АБЭ, Монголын ЭБЭ нар ОФФШОР-той "НОВШНУУДТАЙ " зам нийлэхгүй, эвлэрэхгүй гэдгээ зарласан төрийн тэргүүнүүд боллоо.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу