2016 оны баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

2017 он гарснаар ebarimt.mn-д 2016 болон 2017 гэсэн дэд цэсүүдийг нээжээ. Иргэд 2016 онд хийсэн худалдан авалтын баримтуудаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна. Иймд иргэд та бүхэн өнөөдөрүртгүүлж амжаагүй баримтуудаа дээрх цахим хуудсаар эсвэл эпликэйшн ашиглан бүртгүүлээрэй. Та заасан хугацаанаас хойш баримтаа бүртгүүлвэл систем хүлээн авахгүй юм байна. Мөн  маргааш сүүлчийн өдөр тул иргэд нэгэн зэрэг хандаж, системд ачаалал үүсгэх эрсдэлтэй.

Та баримтаа бүртгүүлснээр төлсөн нийт НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг ирэх дөрвөн сард авах боломжтой. Мөн таны бүртгүүлсэн баримтын дүнд үндэслэн, танд бараа, үйлчилгээ үзүүлсэн ААН-ийн улсад төлөх татварын хэмжээг тогтоох зэрэг олон талын ач холбогдолтой. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу