12 жилийн наймдах нь ямаа байжээ

Монгол зурхайн найм дахь жил нь хонь боловч уг нь ямаа байсан гэнэ. Энэ тухай Үндэсний шуудан сонины өнөөдрийн дугаарт онцолсон байна. Учир нь Хубилай хааны үеийн Монголын эзэнт гүрэн Юань улсын зоосон дээрх бичигт  12 жилийн нэрсийн найм дахийг нь ямаа хэмээн бичсэн байдаг аж.

Уг нь Хотгор газрыг хорголоороо дүүргэдэг Хотондоо ээлтэй хонь найман жил хэмээн дуулдаг ч “ямаа” хэмээн дуулагддаг байсан байх магадлалтай гэнэ. Харин хэдийд ямааны оронд хонь орж ирснийг судлаачид тодруулна биз ээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу