Хүч чадал,энергийг алдагдуулж байдаг 9 шалтгаан

Олонхи хунд заримдаа тэгтэл хунд хүчир ажил хийгээгүй атал,ямар ч шалтгаангүй тамир тэнхээгүй болчихсон мэт, хүч чадал хаа нэг тийш нисчихсэн мэт болох үе тохиолдсон нь лавтай.

Хүч чадал,энергийг алдагдуулж байдаг 9 шалтгаан 

Олонхи хунд заримдаа тэгтэл хунд хүчир ажил хийгээгүй атал,ямар ч шалтгаангүй тамир тэнхээгүй болчихсон мэт, хүч чадал хаа нэг тийш нисчихсэн мэт болох үе тохиолдсон нь лавтай.

Үүнд бидний дадсан зуршил л буруутай. Аз жаргалтай, эруул энх байхын тулд зөвхөн биеийн хөгжилд анхаарч спортоор хичээллэх нь хангалтгуй бөгөөд бид оюун ухааны ертөнцөө орхигдуулж байгаа нь бидний алдаа юм. Дорнын анагаах ухаан дотоод ертөнцийн учир шалтгаанаас болж өвчин үүсдэг болохыг байнга баталдаг.

 

Ингээд таны хүч чадал,энергийг алдагдуулж байдаг 9 шалтгаанд анхаарлаа хандуулна уу.

 

1. Дутуу орхисон ажил

Хэрэв та ямар нэгэн ажлыг гүйцээлгүй дутуу үлдээсэн бол,хэдийгээр тэр тухай бодоогүй байсан ч таны хүч чадал энергээс чинь зулгааж байдаг байх нь.

Егсөн амлалтандаа хүрэх,авсан ер телбер,эд зуйлээ буцааж егехийг ямагт хичээж бай.Эхэлсэн ажлаа дуусгахыг, хэрэв хийж барахааргуй бол эхнээсээ авахгүй байхыг бод.

 

2. Худал хуурмаг

Хүн худал ярьж байхдаа маш их энерги алдаж байдаг. Сэтгэлээ бүү тахир дутуу болго. Эргэн тойрныхондоо болон өөрийгөө бүү хуур. Өөрөө өөрөөрөө байж сур.

 

3. Айдас үл итгэх дайсагнал

Эдгээр сэтгэл зүйн үед энергийн нөөц маш их хэмжээгээр, маш хурдан шавхагддаг. Бие организм хямралын байдалд орж, зөвхөн муу тал руу бэлтгэгдэнэ.

 

4. Хэт ачаалал, бие махбодийн идвэхгүй байдал, байгалиас тасарсан үед

 

Чи ургэлж ажил дээрээ,гунигт умбаж байдаг бол хуч чадлаа хурдан барна.Шальтай шальгуй юманд гуниглах бурд беерний гормонуудаа алдаж байдаг.Энэ нь беерний дутагдалд оруулж болох юм шуу.Энерги гэдэг юмыг зевхен байгаль дэлхий егдег учир аль болох байгальд гарч энергээ цэнэглэж сурах хэрэгтэй.

 

5. Ач холбогдолгүй чалчих

Ямар ч ач холбогдолгүй дэмий чалчихад энерги байнга алдагдаж байдаг. Үүнийг хэсэг дуугүй сууж узээд та ойлгоно.

 

6. Гомдол, өөрийгөө тусгаарлах үед

Хүн бур нээлттэй энергийн систем бегеед хэрэв тусгаарлагдах юм бол сул дорой болдог. Иймээс аль болох найз нөхөдтэйгээ харьцаж байх хэрэгтэй. Гомдол бол энергийн дайсан, хэт ихэдвэл өвчин болно.

 

7. Нойрны дутагдал

 

Гүйцэд сайн унтаж чадахгүй бол бие организм нөхөн төлжиж амарч чаддаггүй. Үүнээс болж биед хор цуглаж, био хэмнэл алдагдан энерги гэмтэн улмаар өвчин үүсдэг.

 

8. Хорт буруу зуршил

Буруу зуршилтай хүний организм хорыг биеэс гадагшлуулах гэж их хүч зарцуулах бөгөөд энэ нь нервний системд, бөөрөнд,шулуун гэдсэнд ачаалал өгдөг.

 

9. Өвчин, орчны байдал, энергийн вампирууд

Өвчин зовлонгийн үед,евчтэй хүнтэй цуг байхад, таагуй хүмүүстэй харьцахад маш их энергээ та алдаж байдаг.

Хүч чадал,энергээ хэрэггүй зуйлд алдалгуй, өөрийн жаргалтай амьдралд хадгалж сураарай.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу