Хайр дурлалын зурхай / 2017 он /

Хонины орд:

3-р сарын 21-ээс 3-р сарын 30-нд төрсөн хонинхон. Хувьд тахиа жил таныг олон учрал амьдралаа хүссэнээрээ өөрчлөх цэгцлэх олон боломжууд хүлээж байна.

Ганц бие хонинууд үнэн сэтгэлээсээ дурласан бол харилцаа хялбархан үүсгэнэ. Гэр бүл зохиох цаг нь ирээгүй бол ганц биеийн жаргалийг хангалттай эдлэж болно. Гэр бүлтэй хонинууд бүл нэмэх тухай бодож болох ба тахиа жилд шинэ хүмүүс ихээр мэндэлнэ. 2017 оны тахиа жилд төрөх хүүхэд царайлаг ба онцгой авьяастай болно.

 

3-р сарын 31-ээс 4-р сарын 10-нд төрсөн хонины ордныхон. Хувийн амьдрал төгс сайхан байх ба эргэн тойрноо анзаарах шаардлага гарахгүй. Ганц бие хонинуудыг хүчээр гэрлүүлэхээс өөр айлгах зүйлгүй. Тайван байдлаа хадгалж бусдын мэдрэмжээр бүү тоглоорой, эсрэг хүйстнээ анхааралтай ажиглаарай

 

4-р сарын 11-ээс 4-р сарын 20-нд төрсөн хонины ордныхон. Таны шулуухан зан Тахиа жилд хамтрагчтайгаа харилцах харилцаанд шийдвэрлэх үүрэг хүлээнэ. Хамтрагч тань таны хүүхдийнх мэт ертөнцөд сэтгэл татагдаж халамжлахыг хүснэ. Хүүхдийн дүрийг хэтрүүлж болохгүй хамтрагчид тань сөрөг сэтгэгдэл төрж болзошгүй. Хонь жилтнүүдэд гэр бүл зохиоход тааламжтай жил бөгөөд гайхалтай гэрлэлт хүлээж байна. Гэр бүлийн хүнийхээ санхүүгийн эрх чөлөөнд халдахгүй бол бат бөх сайхан гэр бүл үүснэ.

 

 

 

Үхрийн орд:

 

04.21-04.30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Танд хайр дурлалын талбар дээр амжилттай байна. Үхрийн ордныхон өдөр бүр шахуу л үлгэрт умбаж байгаа мэт байж, таны хайртай хүн таныг хэт эрхлүүлж, бэлэг сэлтээр дарна. Та ч гэсэн хайртай хүндээ өгөөмөр хандахад илүүдэхгүй.

 

05.01-05.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Дур булаам , хүүхдэрхүү зан тань энэ жил танд хайр дурлалын талбарт ч амжилт авчирна. Таны хос таныг баярлуулахын тулд бүхнийг хийхийг хичээнэ. Гэхдээ хайртай хүнийхээ энэ хичээл зүтгэлийг буруугаар ашиглахгүй байхыг хичээгээрэй. Хуучин харилцаандаа цэг тавих болмож гарна. Үгүй гэж хэлэхээс бүү ай.

 

05.11-05.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Хайр дурлалын тал дээр одтой байж, олон тооны романтик явдалтай учирна. Энэ бүхэн тийм ч муу биш хэдий ч хэдийнэ гэрлэсэн бол сээтэгнэл, хөнгөн явдлаас зайлсхий. Хань ижил тань хардаж, гэр бүлийн харилцаанд сэв сууж мэднэ. Танд шинэ мэдрэмж хэрэгтэй байгаа бол заавал өөр газраас адал явдал хайх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ гэрээсээ хол аялж, шинэ сэтгэгдэл төрүүлэхүйц болзоо тогтоо.

 

 

 

 

Ихрийн орд:

 

05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. 2017 онд Ихрийн ордныхны хувийн амьдрал таны хүссэнчлэн одтой байна. Таныг гэх олон хүнээс залхаж, тэднийг өөрөөсөө холдуулахыг хүссэн бол таны л хэрэг, тааллаараа бол. Харин найрсаг, аз жаргалтай гэр бүл зохиохыг хүсч байгаа бол тахиа жил тохиромжтой үе. Гэхдээ ганц бие амьдралаас салах цаг тань үнэхээр болсон уу гэдгээ өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

 

05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Тахиа жилд бүхнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Энгийн байхыг хичээ. Ялангуяа хайртай хүн тань эрхэлж тунивал үүнд бүү гомд. Харин та ганц бие бол энэ жил хайртайгаа учрах боломж гарна, гэхдээ хүнээ сонгохдоо зөвхөн гаднах байдлаар нь биш харин мэдлэг оюун ухаан нь эн тэнцэхүйц хүнийг сонгоорой.

 

06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Тахиа жилд та гайхалтай дур булаам байж, нэг их хичээл зүтгэл гаргахгүйгээр удаан хүлээсэн хүнээ олно. Гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Гэхдээ энэ ордны ихэнх нь ухаан, уран цэцэн үгсээрээ бусдыг татах чадвартай.

 

 

Мэлхийн орд:

06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Тахиа жилд адал явдал ихтэй байна. Ганц бие мэлхийн ордныхонд хайр дурлалын хувьд аз тохионо. Харин гэрлэсэн хүмүүс бусадтай сээтэгнэхээс болгоомжил. Хайртай хүн тань хартай, сэрдэмтгий тул багахан зэргийн сээтэгнэлийг ч уучилж чадахгүй харилцаанд сэв сууж магад.

 

07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хөвсөлзсөн сэтгэлтэй мэлхийн ордныхон маш олон тооны романтик харилцаа үүсгэж мэдэх нь. Гэхдээ “эргүүлж байгаа” хүмүүстээ амлалт өгөх хэрэггүй. Хүнээ сонгохдоо хянамгай бай. Үнэхээр өөрт тохирох хүнээ олсон бол энэ жил гэрлэлтээ батлуулахад ч гэмгүй.

 

07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хайртай хүнийхээ сэтгэл хөдлөл мэдрэмжинд болгоомжтой хандахыг хичээ. Хайхрамжгүй үг үйлдэл хайртай хүнээ гомдоох шалтаг болно. Хоёулахнаа аялалд гар, энэ нь та хоёрын харилцааг бэхжүүлнэ.

 

 

Арслангийн орд:

Энэ жил олон уулзалт, болзоо таныг хүлээж байна. Гэхдээ хянамгай байж дотоод сэтгэлээ чагна.

 

07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Та романтик харилцаан дээр амжилттай байна. 2017 онд хайртай хүнээ гагцхүү өөрт зориулагдсан хүн гэдгийг мэдрэх л юм бол эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хувь заяагаа холбо. Энэ онд гэрлэвэл гэр бүлийн амьдрал аз жаргалаар дүүрэн байна.

 

08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Таныг нас ахих тусам улам үзэсгэлэнтэй, сайхан болж гэдгийг байнга сануулах гэж өмнө нь таныг хайрладаг байсан хүмүүс амьдралд тань гарч ирж болзошгүй. Тийм ээ, тэдний зөв, та үнэхээр л сэтгэл булаам гэдэгтээ итгэх хэрэгтэй.

 

08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. 2017 онд хардах сэтгэлээ хойш тавих хэрэгтэй. Таны хайртай хүн эцэс төгсгөлгүй хардалтаас болж нэг мөр орхин явж мэднэ. Түүнд ч хувийн эрх чөлөө байдгийг санаж, хамтрагчдаа итгэ. Ингэсэн цагт харилцаа төгс байх болно. Энэ жил гэрлэхэд тохиромжтой үе тохиож байна.

 

 

Охины орд:

08.24-09.02-ны хооронд төрсөн охины ордныхон. Та дур татам байдлынхаа үнэ цэнийг мэддэг. Тиймээс энэ жил хайр дурлалын талбарт амжилттай байна. Хань болох хүнээ шууд л олж таних тул цаг алдалгүй, санаачилгыг гартаа ав.

 

09.03-09.13-ны хооронд төрсөн охины ордынхон. Хайр дурлалын тал дээр энэ жил зоргоороо аашилж хэрэггүй. Хайртай хүнийхээ үгийг сонс. Та ганц бие бол таалагдсан хүнээ “уургалах” тохиромжтой цаг ирээд байна. Гэхдээ та ганц бие амьдралдаа “баяртай” гэж хэлэхэд бэлэн үү?

 

09.14-09.23-ны хооронд төрсөн охины ордныхон. Хань ижлээ олох боломж байна. Гэхдээ ихэд хичээх хэрэгтэй. “Заяаны хань зам дээр “гэсэн үг байдаг ч таны хань болох хүн зам дээр тосоод зогсож байхгүй гэдгийг санаарай.

 

 

Жинлүүрийн орд:

09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Таныг маш олон гайхалтай уулзалт, болзоо хүлээж байна. Тахиа жил таны энэ олон романтик болзоог эсэргүүцэхгүй. Танд таатай байхаар бүхнийг зохицуулна. Гэхдээ эхнэртэй эрчүүдээс болгоомжил. Хүнээ сонгохдоо ухаантай бай. ]

 

10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Тахиа жилд жинлүүрийнхэн олон гэнэтийн бэлэгтэй таарахын зэрэгцээ боломжийн мэт санагдах эрчүүдээс гэрлэх санал хүлээн авч мэдэх нь. Зөвшөөрөх гэж яарсны хэрэггүй. Цаг хугацаа бүхнийг харуулна.

 

10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. 2017 он таны хувьд адал явдлаар дүүрэн. Романтик болзоо, бэлгэнд дарагдана.

 

 

Хилэнцийн орд:

10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Та энэ онд сэтгэл татам байна. Тиймээс эсрэг хүйстнүүдээ ихээр татна. Гэхдээ огт хэрэггүй холбоо харилцаа үүсгэж, өөрийгөө ч хохироогоод хэрэггүй.

 

11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Энэ жил та маш сэтгэл татам байх учраас танд дурлах, араас тань гүйх хүмүүс мундахгүй. Гэхдээ тэдний дунд хөнгөн хийсвэр нэгэн ч бий гэдгийг санаж, биеэ барьж, бусдын зүрх сэтгэлээр тоглохгүй байхыг хичээ. Удаан хүлээсэн нэгэнтэйгээ уулзах тун ойрхон байна.

 

11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Та хайр дурлалын харилцаан дээр ихээхэн амжилттай байдаг. Мөн сээтэгнэж чаддаг, таньтай дүйх нэгэн байхгүй. Энэ жил танд тохирох нэгний зүрх сэтгэлийг булааж чадна.

 

 

Нумын ордныхон

11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Таны мэдрэмжтэй зан хэнийг ч өөртөө татахад туслана. Гэхдээ та гүнзгий харилцаа үүсгэнэ гэж төлөвлөөгүй байгаа бол биеэ барих хэрэгтэй. Таныг эргүүлж байгаа хүмүүст амлалт өгөх хэрэггүй. Ямар нэг үүрэг хариуцлага хүлээлгүйгээр , өнөөдрөөрөө амьдар.

12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Хосоо хажуудаа хэрхэн тогтоохоо та сайн мэднэ. Харин энэ онд таныг гэсэн хүмүүс олшироох нь. Олон хүн эргүүлэх тийм ч муу биш ч гэлээ ийм байдал танд хэрэгтэй гэж үү?

12.13-12.21-ны хооронд төрсөн нумын ордныхон. Та энэ онд маш романтик, уяхан нэгэн болж хувирна. Тахиа жил танд төгс хайрыг хайхад туслах хэдий ч эхлээд та өөрөө сайн хүн болох хэрэгтэй. Амьдралын хэв маяг, харилцааны хүрээгээ хэдийнэ солих цаг болжээ.

 

Матрын орд:

 

12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордныхон. Энэ жил ганцаардал гэдэг үгийг мартана. Таныг эргүүлсэн, сонирхсон хүмүүс мундахгүй. Тэдэн дундаас та ирээдүйн ханиа сонгоно.

 

01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандахаа боль. Алдаа дутагдал бүрдээ хэт шүүмжлэлтэй ханддаг тул таныг гэсэн хүмүүсийг үргээдэг. Яг одоо инээмсэглээд, өөртөө итгэлтэй алх. Таныг сэтгэл татам гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Энэ жил хайртай хүнээ олж авах гэж нэг их удаан эргүүлж, халамжилж цаг хугацаа алдах шаардлагагүй байх нь. Хайртай хүн тань таныг зүгээр л нэг кафед урихад гэрлэх санал тавих нь гэж ойлгож мэднэ. Ер нь энэ жил гэр бүлийн амьдрал зохиоход таатай гэж од эрхэс зөвлөж байна.

 

 

Бумбын орд:

01.21-01.30-ны хооронд төрсөн бумбынхан. Тахиа жилд уйтгар гуниг гэдэг үг танд тохирохгүй, хайр дурлалын адал явдал их байх боловч анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй.

 

01.31-02.09-ны хооронд төрсөн бумбынхан. Гал тахиа жилд та гоо сайхан, гадаад үзэмжиндээ ихээхэн анхаарна. Тиймээс таныг гэх хүн мундахгүй л байх болов уу. Хайр дурлалын адал явдал олон тохиолдохын дээр гагцхүү танд л заяасан цорын ганц нэгнийг тэр олон дундаас алдахгүй таних хэрэгтэй. Ингэж чадахгүй бол дахиад жил хүлээх хэрэг гарах нь.

 

02.10-02.19-ны хооронд төрсөн бумбынхан. Эрх чөлөөтэй явж байсан бумбынхан ирээдүйн хань ижлээ олж магадгүй. Болзоонд бэлд, бүх зүйл гайхамшигтай байх ёстой. Та хайртай хүнээ оюун ухаанаараа татаж чадна.

 

 

Загасны орд:

Энэ онд загасныхан нэг бус удаа дурлана. Гэхдээ тун анхаарал болгоомжтой бай. Нэгэн биеийнхээ нөгөө талыг олно гэдэг тийм ч амар биш, та зугаа цэнгээнд татагдаад түүнийг анзаарахгүй өнгөрч болзошгүй.

 

02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон. Энэ ордны сайхан бүсгүйчүүдийг эргүүлэх, сонирхох залуус мундахгүй. Гэхдээ энэ онд загасныхан аальгүйтэл, сээтэгнэлт биш харин гэрлэх, бат бэх харилцаа үүсгэхийг л хүснэ. Энэ хүсэл нь ч биелэх магадлалтай.

 

03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Энэ жил таныг сонирхох эсрэг хүйсний хүмүүс олон, тиймээс таны сэтгэл зүрхийг эзэмдэх тийм ч амар биш. Гэхдээ танд таалагдаж, та жинхэнэ хайраа оллоо гэж бодвол энэ харилцаа сайхан үргэлжилж, хуримын ёслолоо ч төлөвлөх магадлалтай. Энэ жил гэрлэсэн загасны ордныхны гэрлэлт аз жаргалтай, бат бэх байна.

 

03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. Энэ жил олон болзоо учрал тохиох ч Загасны ордны бүх хүн жинхэнэ хайртайгаа учрах нь ховор. Гэхдээ чухамхүү энэ өдрүүдэд төрсөн загасны ордныхон сонгож авсан хүнээсээ уйдаж, хэд хоноод л өөр нэгнийг хайж эхлэбэл энэ нь таны хувьд жинхэнэ алдаа болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу