Гуйж биш гуядаж авах Н.Учрал Сонгинхайрхан дүүрэгт нэр дэвшинэ

Хан Хэнтийн хүү МАН-ын залуу боловсон хүчин,  "Их засаг" их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү Н.Учрал нь энэ жилийн сонгуульд хүч үзэхээр болсон тул өөртэй нь өрсөлдөж байгаа аавын хүүхдүүдийн зүрхэнд нь шар ус хуруулж байна.

Түүнийг Шадар сайд  асан  У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж,  МАН-аас дэд сайдад нэр нь дэвшиж байсан гэдгээр нь улс төрийн карьер нь илэрхийлэгдэнэ.  Мөн одоо Н.Учрал УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа.  Шинэхэн зөвлөх ч ёстой л хамаг байдаг чадвараа гаргаж, улс төрийн эгзэгтэй бүх мөчид зөвлөж ажиллах юм байх. Тиймээс ийм үед намын бүлэгт зөвлөж ажиллах болсон Н.Учралд Шилэн Цогоо нарын нөхөд нь баяр хүргэн амжилт хүсч, жиргэсэн удаатай

 Түүнээс гадна намын ах нар нь түүнд ийм хүндтэй үүрэг хариуцлага үүрүүлсэн нь учиртай. Мэдээж анх түүнийг Тимон нэрээр хэд гурван дуу дуулаад гараад ирэхэд ирээдүйн ардын намын аатай залуу боловсон хүчин гэж хэн ч хараагүй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэрээр   дуучин биш  эх орон ч бусад үеийн залуусаа бодвол өндөр боловсролтой   гэдгээ харуулж чадсан. Аавынхаа нутаг болох Хэнтий аймагт  сургууль,  кино театр байгуулж илүүрхээд авсан. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуулийн систем  өөрчлөгдсөн тул нийслэлд алслагдсан хүн амын  нягтаршил ихтэй дүүргүүдэд мандатын тоог нь нэмсэн. Тиймээс Н.Учрал  Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Ингэхдээ мөн л Сонгинохайрхан дүүрэгт хийж бүтээх хүсэл дүүрэн байгаа бололтой .

Н.Учралын хувьд улс төрийн синдромоор хаа сайгүй хийрхдэг залуусын хажууд нүдэнд харагдах гарт баригдах ажлууд хийгээд амжуулчихжээ. Түүнээс гадна энэ жилийн сонгуулиар МАН АН-аа бодвол цус сэлбэлт сайн байна. Аль болхоор залуучуудаа  ардаа орхиж үлдээх гээд байдаг улс төрийн намын бодлогыг тэрээр Н. Учрал шиг аагтай залуус өөрчилж чадах юм гэсэн итгэлийг хүлээлгэжээ. Тэгээд ч монголчууд луухар улс төрчидөөс залхаж байна. Тэд шинийг хийж бүтээх хүсэл нь булгилж яваа залуусаар улс төрд  цус сэлбэхийг хүсэж байна.

Н.Учрал Сонгинохайрхан дүүрэгт мөн л  сургууль ,цэцэрлэг, кино театр, мини  цэцэрлэгт хүрээлэн зэргийг барьж  залуустаа ээлтэй ажил хийхээр шулуудчихсан байгаа юм гэнээ.  Нэг аймагт хийгээд өгчихсөн юм чинь 2 дохоо хийхэд тороод байх зүйлгүй биз. Тиймээс  2016 оны сонгуулиар Сонгинохайрханчууд  учиртай залуу Н.Учралыг шүүрээд авах хэрэгтэй.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу