Муур тэжээх гэж байгаа бол..

Бяцхан муужгай маань өдөржин ингэж хэвтээд нэтэд оруулсангүй, ккк, энэ их хөөрхөн муужгай байгаа биз! Энэ бол Сиамын муур, дэлхийн хамгийн сахилгагүй муур гэсэн ч болно. Mууранд дуртай хүмүүст зориулаад муурны талаар өөрийн бага сага мэддэг зүйлээсээ бичлээ.

Mуур цэвэрч амьтан учир элстэй сав бэлтгээд өгчихвөл муур хаа хамаагүй бие засахгүй, зарим айл муураа өөрсдийн 00-доо бие засуулж сургадаг, энэ нь тусгай элс худалдаж ч авахгүй, цэвэрлэхгүй ганц усыг нь нь татаад л болох боловч эхэндээ сургах гэж хэд хэд 00-доо унагах л байх.
Xумсыг нь ойр ойрхон авахгүй бол их хурц, тоглож байхдаа өөрийг чинь урж ч мэднэ.Урд 2 хөлнийх нь хумсанд дахиж ургахгүй болгодог мэс засал хийлгүүлж болно.Ихэнх эмч (бараг бүх) муураа төрүүлэхгүй л бол савыг нь авахуулах, хөнгөлүүлсэн нь дээр гэдэг. Учир нь муур хавдар гэх мэт олон өвчин тусах магадлал өндөр байдаг. Муур бас “нүүр, биеэ угаадаг”. Муур нохой шиг гадаа бараг гардаггүй учир байн байн удаа усанд оруулах хэрэггүй.Байнга усанд оруулбал үс нь үзэмжгүй болохоос гадна ханиад хүрч, хатгаа тусч болзошгүй. Дулааны улиралд муур, нохойныхоо аль алинд бөөс, хачиг, шумуул г.м-ээс хамгаалсан дусаалга арьсанд нь дусаавал нэг хэсэгтээ л хайртай амьтан чинь шавжнаас бүрэн хамгаалагдаж, ойр орчных нь бактериуд үгүй болно.
Аа тийм, бас үсийг нь байнга самнаж илүү үсийг нь унагаж байхгүй бол муур биеэ долоох явцдаа залгиж орхидог. Ходоодонд нь орсон үс бөөгнөрсөөр хөгширөхөд өвчлүүлдэг. Тийм болохоор бас муурандаа өвс идүүлж байх хэрэгтэй, энэ нь муурны ходоодыг нь цэвэрлэж, бөөгнөрсөн үсийг гаргадаг. Зун цагт бол зуслангийнхаа гадаа ургасан цэвэр өвсийг идүүлсэн ч болно, нэг бол амьтны дэлгүүрээс муурны тусгай өвс авч идүүл. Эхээсээ дөнгөж салсан бяцхан муужгайндаа үнээний сүү шууд өгч болохгүй. Үнээний сүүний найрлаганд орсон бодисыг тэр бяцхан амьтны ходоод шингээх чадваргүй байдаг учир амьтны (нохой муурны) сүү орлуулагч өгөх хэрэгтэй, олдохгүй бол үнээний сүүг нилээн шингэлж өгөөрэй. Ер нь бол муур бага иддэг амьтан ч зарим нэг даварцан муур (жишээ нь манай Китти) өлсөөгүй байж л хоол нэхээд орилно. Багаас нь хоолны дэглэм сайн сахихгүй бол муур ч бас хүнтэй адил таргалах өвчин тусдаг шүү. Ингэснээр нас нь богиносно л гэсэн үг. Тийм болохоор системтэй хооллох хэрэгтэй. Лаазтай хоол шингэн их агуулдаг тул хуурайгаасаа илүү дээр гэдэг ч лаазтай хоол хэд дахин илүү үнэтэй байдаг. Тиймээс миний хувьд 7 хоногт 1-2 өдөр лаазтай хоол өгдөг.Гэхдээ хуурай хоолыг өгөөд байсан ч болно л доо, үнэхээр их хэрэгтэй эрдэс бодис агуулдаг юм байна лээ. Миний (миний ч гэж дээ Purina компанийн зөвлөгөө) муураа хооллосны дагуу хоолловол лав л илүү дутуу жинтэй болохгүй , гол нь сайн чанарын хоол байх хэрэгтэй.


3-6 долоо хоногтой муужгайнд 25-35г хуурай хоолыг
бүлээн устай 3:1 харьцаатай өдөрт 4 удаа хооллоно
6 долоо хоногоос 6 сартай мууранд 33-75г хуурай хоолыг усыг нь
арай багасгаж өдөрт 4 удаа хооллоно
6 сараас 1 настай мууранд 50-75г хуурай хоолыг усгүй дангаар нь
өдөрт 2 удаа хооллоно
9-12 сартайгаас нь том муурны хоол өгч эхэлж болно.
Эцэст нь хэлэхэд xайртай амьтныхаа аягыг байнга цэвэр устай байлгахаа мартав аа!

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу