Арилжааны банкнуудад ЗГ-аас үүрэг өгчээ

Шинэ засаг бүрдсэнээс хойш иргэдийн дунд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох уу гэсэн асуултыг эрх баригчдад хандан тавих болсон. Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно гэдгээ мэдэгдсэн.  Тэгвэл Засгийн газраас арилжааны банкнуудад хандаж найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох үүрэг өгчээ.

Тэгвэл төв банкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 4.5 хувиар нэмж 15 хувьд хүргэсэнтэй холбоотойгоор ипотекийн зээл зогсох нь гэсэн ойлголт нийгэмд төрөөд байна.

Бодлогын хүү нэмэгдэхээр зээлийн хүү нэмэгдэнэ. Зээлийн хүү өснө гэдэг зээл олголтыг багасгана гэсэн үг. Тэгэхээр зээл олголт багасахаар ипотекийн зээл хумигдаж болзошгүй гэдгийг эдийн засагчид хүртэл хэлж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу