Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит бөхийн барилдаан эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит” чансаа өндөр 128 бөхийн барилдаан яг одоо Монгол бөхийн өргөөнд эхэлж байна. тус бөхийн барилдааныг үзэж сонирхохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбгдорж хүрэлцэн ирлээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхэндээ тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 105 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Цаашид эрх чөлөө, тусгаар тогтнолоо улам сэргээн мандуулахыг хүсэн ерөөе.” хэмээн онцоллоо.

Барилдаанд МҮБХ-оос гаргасан чансааны дарааллаар Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй 128 бөх барилдаж байгаа юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу