С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ

Ардчиллын эцэг С.Зориг агсны 50 насны ойн өдөр удахгүй тохионо. Тэрээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлсэн билээ. Тэртээ 14 жилийн өмнө гарсан аймшигт хэргийг жил бүр дурсдаг хоёрхон өдрийн нэг.

С.Зориг агсны гэргий Д.Булган: Би өвгөндөө «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэдэг байлаа
 
Ардчиллын эцэг С.Зориг агсны 50 насны ойн өдөр удахгүй тохионо. Тэрээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлсэн билээ. Тэртээ 14 жилийн өмнө гарсан аймшигт хэргийг жил бүр дурсдаг хоёрхон өдрийн нэг.

 Төр засгийн удирдлагууд, ах, дүү, хамаатан садан, ардчиллын үйл хэрэгт хамт зүтгэж явсан анд нөхөд болон амь насыг нь егүүтгэсэн алуурчид гээд “ойр дотны” бүхэн нь талнийг хө­­нөөсөн этгээдиийгаачийн төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20, амь насаа алдсан өдөр буюу аравдугаар сарын 2-нд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Харин Монголын ард түмэн энэ эрхэм хүйг ил­рүү­лэхийг 14 жил хүлээлээ. Ойн өдрөөр нь анд нөхөд, ах дүү нар нь хэвлэлийнхэнд “Хэрэг илэрнэ гэж найдаж бай­на.

Ажлын хэсгийнхэн хэр­гийг илрүү­лэхээр ажиллаж байгаа. Байнга асуулга тавь­­даг. Талийгаач маань ард­­чиллын анхдагч, үнэнч шударга хүн байсан. Ард­чил­лын төлөө амиа өг­сөн. Бид үйл хэргийг нь үр­­гэл­ж­лүүлнэ” гэх мэтээр 14 жилийн турш ярьснаа давтан ярив. Гэвч маргааш нь нөгөө хэрэг илрүүлэх ажил бахь байдгаараа. Шалгах ёстой байгууллага нь ажлаа хийж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй явсаар 10 дугаар сарын хоё­ронтой золгодог. С.Зо­ригийн гэгдэх аймшигт аллагын эргэн тойрон дахь бодит бай­дал ийм л байна. Иймээс энэ жил ажил хэрэгчээр ард­­чиллын эцгийн төрсөн өд­рийг угтахыг эрмэлзсэн юм. Ганцхан өдөр дурсаад өн­гөрөх биш, ядаж нэг сарын турш энэ талаар ярья л даа.

Эхлээд 1998 онд, тухайн үед улстөрчид, хамаатан садан, анд нөхөд нь энэ хэргийн талаар юу ярьж байс­ныг эргэн дурсъя. Үнэндээ тэр үед юу ярьж, ямар том том амлалт өгч байснаа ихэнх нь мартчихсан. Тий­мээс энэ хэргийг шалгах яв­ц­ыг хурдасгахад дэм өгөх үүд­нээс С.Зоригийн хэргийг дахин сөхөцгөөе.  

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, прокурор, цаг­даагийнхан энэ хэргийг ил­рүүлэх гэж яг ямар ажил хийсэн юм. Үүнийг өөрсдөөс нь асууя. Лав л Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор болсныхоо дараа С.Зоригийн хэрэгт онцгой анхаарал хан­дуулж эхэлснээ мэдэгдсэн. 2008 оны сонгуулийн дараа УИХ-аас байгуулагдсан аж­лын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир то­милогдсон. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын пар­ламентын холбооны 120 дугаар хуралд оролцохдоо С.Зо­риг агсны хэргийн та­лаар дахин танилцуулж, Гер­манд нарийн шинжил­гээнд хам­руулахаар болсон гэх. Үүнээс өөрөөр С.Зоригийн гэх хэрэгт ямар ч ахиц гарсангүй.

Энэ хэргийг ингэж дур­сахгүй бол улам л бүдгэрэх гээд байна. Үүний араас олон аймшигтай аллага гар­сан. Тухайлбал, 2008 оны долоодугаар сарын нэгний хэрэг. Бас л дөрвөн хүний амь нас эрсдэж, тэднийг бууд­сан хэрэгтэн нь олдохгүй бай­на. Яг хэн дөрвөн иргэний амь насанд хүрчихсэнийг хэн ч мэдэхгүй. Ер нь л С.Зо­­ригийн аллагын араас бусдыг мөчилсөн, гэр бүлээр нь шатаасан гэх мэт аймшигт аллагууд шил дараалан га­рах болжээ. Тэгэхээр энэ бүх­ний бурууг цагдаагийн байгууллагад нялзаахаас өөр арга алга.

Талийгаачтай хамт ард­чил­лыг эрийн цээнд хүр­гэсэн Ц.Элбэгдоржийг Ерөн­хийлөгч болоход Монголын ард түмэн андынхаа үхлийн шалтгааныг тогтоож, алуурч­­ныг гэсгээнэ гэж найд­­сан. Одоо ч итгэсээр, хү­­лээсээр байна. Энэ үеэр Д.Дорлигжав Улсын Ерөн­хий прокурор болсон нь ард­чиллынхан “алтан ха­рай­цай”-г нь хөнөөсөн алуурч­ныг илрүүлнэ гэсэн ард түм­ний итгэл найдварыг улам гүнз­гийрүүлсэн билээ.  

Талийгаачийн амь на­саа алдсан өдрийг эргэн дурсъя. Шинэ Ерөнхий сай­дыг томилоход нэлээд асуу­дал үүсч, улстөрийн уур амьс­гал хүндхэн байсан цаг. Тухайн үед С.Зориг агс­­ныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх гэж байсан та­лаар яригддаг. Улстөр суд­лаач Л.Эрдэнэтуулын ярьс­­наар талийгаачийг амь на­саа алдсан өдөр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн хурал болох байсан ч тодорхойгүй шалт­гаанаар хойшилсон гэдэг. Энэ хурлаас С.Зо­ригийн нэрийг Ерөнхий сай­дад дэвшүүлэхээр тогтоод байсан аж.    

1998 оны 10 дугаар са­рын хоёрны орой талийгаач ажлаа тараад гэртээ очихоо­соо өмнө эхнэр Д.Булган руугаа утастаж, очих гэж бай­­гаагаа хэлсэн байдаг. Д.Булган ч нөхрөө ирэхээс өмнө хоолоо хийж байтал хаалга тогших чимээ гар­чээ. Д.Булган тухайн үед элдэв зүйл бодолгүй хаал­гаа тайлж өгөхөд сүх, хутгаар зэвсэглэсэн үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд айлган сүрдүүлж, цохиж унагасан аж. Ингээд Д.Булганыг хүлж, угаалгын өрөөнд орхиод талийгаачийг отжээ. Удсан ч үгүй С.Зориг агсныг гэртээ орж ирэхэд нь хаалганы хажууд отож байсан алуурчид тааралдсан газар бүртээ хутгалсаар амь насыг нь хөнөөсөн аж.

Сүүлд задлан шинжил­гээнд оруулсан байдлаас үзэхэд мэргэжлийн гэмээр бэлт­гэгдсэн алуурчид талий­гаачийн амин газарт нь хут­галсан байсан гэх. Иймээс тухайн үед цагдаагийн бай­гуул­лагад ажиллаж бай­сан этгээдийг хүртэл холбог­дуулан шалгасан тухай ба­римт хэвлэлийн хуудсанд түүх болон үлджээ.  Цагийн эрхээр улстөрийн аллага гэдэг нь нэгэнт тодор­хой болсон энэ хэрэгт олон ч хүнийг сэрдэж, заримыг нь хэлмэгдүүлсэн гэнэ лээ.

Харин цагдаагийн бай­гууллага ийм ноцтой хэрэгтэй нүүр тулж байгаагүй учраас тухайн үед ихэд цочирдсон талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ярьж байсан. Энэ талаар цагдаагийнхан өөрс­дөө ч ярьж байж. Иймдээ ч хэргийн газарт мал бэлчсэн юм шиг бөөнөөрөө орж гарч, чухал шаардлагатай эд мөрийн баримтуудыг уст­гасан гэдэг.

Ингээд энэ удаа аллага болс­ны дараахан буюу 1998 онд талийгаачийн гэр­гий Д.Булгантай хийсэн сэт­гүүлч Р.Даваажавын ярилц­лагыг хүргэж байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд өг­сөн цорын ганц ярилцлага гэдгийг онцолъё.

С.Зориг агсны бэлбэсэн гэргий Д.Булганыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон янзаар бичиж байгаа билээ. Д.Булган өнөөдөр сэтгэлийн их хат заан, амьдралын нугачаанд бэдэрч яваа бүсгүй хүн.

Д.Булганы үс сүүлийн үед хачин их бууралтсан байна. Түүн лүгээ сэтгэл нь ч хяруутсан биз ээ. Түүнд та бидний зөөлөн үг, дулаан харц хэрэгтэй ч байж магад. Хүн хүнээ хайрлах сайхан гэдэг. Уншигч таны сэтгэлийн дэм түүнд тус бол ч магад. Уншигч та оюуны мэлмийдээ тунгаана уу.

-Р.Даваажав: Та хоёр хэтэрхий жаргалтайн хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хүн дурссан байна билээ?

-Д.Булган: Хүмүүс гом­дож магадгүй, гэхдээ л ийм жаргал хүн бүрт тохиодоггүй юм. Би өвгөндөө, «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм.

Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоо­лоо хийгээд л гээд эцэс төгс­гөлгүй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бо­долд умбадаг байлаа. Би өвгөн­дөө, «Тэгэлгүй яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дүнзэн бай­шин барьчихна. Чиний бүх юмыг чинь би ажил хийгээд л олоод өгнө, чамайг сүүтэй байлгахын тулд нэг үнээтэй байна. Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо үзээд л, хөгш­рөхийн үед чи бид хоёр сансрын антенн авчих мөн­гөтэй болох байх аа, чи минь найз нөхдөө уриад л, инээж хөхрөөд, шатраа тог­лоод сууж байгаарай, ми­ний хайрт» гэдэг байлаа. (Уйлав)

-Р.Даваажав: Таныг мөн­гөө хэмнээд таксинд суудаг­гүй, тэр байтугай урагдсан гуталтай гадуур явж байсан гэдэг?

-Д.Булган: Би тоодоггүй байсан. Надад, манай гэр бүлд илүү зарах юм байх­гүй. Би зах ороод хаана хямд­хан юм байна, хаана 100 төгрөгийн татуу байгааг хайж явдаг байсан, ихэнх цагаа тийм зүйлд үрдэг байлаа. Би өвгөнийхөө ца­лингийн хэдийг нь амьд­ралдаа сайн хүргэх ёстой. Тэглээ гээд өвгөнөө жимсээр тасалж байсангүй. Одоо эр­гээд бодоход, энэ бол миний амьдралын хамгийн гоё үе байсан. Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно.

-Р.Даваажав: Зориг гэж хэн байсан юм бэ?

-Д.Булган: Хамгийн хүн­лэг хүн. Энэ бол түүний хам­гийн гол чанар нь. Бүх хүнд тэр хүнлэг ханддаг байсан. Хүний дайтай хүн байсан. Байгаа байдал нь ямар ч дүр эсгээгүй, жүжиг тоглоогүй, баггүй, байгаа нь л тийм хүн. Зорилгодоо үнэнч, ганцхан хүнлэг л гэж хэлнэ. Энэ үг бол агуу том үг. Их зоригтой.

-Р.Даваажав: Яг тэр үед хадмууд тань танд хэрхэн хандаж байсан бэ?

-Д.Булган: (Уйлав) Ми­ний хадам ээж ухаантай, ховорхон хүн шүү дээ. Ээж маань тэр үед надад, «Миний охин битгий уйл даа, чи л миний хүүг энэ хорвоо дээр дэндүү жаргаасан юм шүү» гэж байсан. Оюунаа Англиас ирээд шууд над дээр ирэхдээ, би бүх л замынхаа туршид чамайг л яана даа гэж бодож явсан гэж билээ. Yнэхээр ма­най гэр бүл сайхан гэр бүл шүү.

-Р.Даваажав: Та өвгөний­хөө дүүг улстөрд орохоор шийдэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Д.Булган: Оюунааг улс­төрд орно гэхэд нь би хамгийн их айж байсан ч дотроо далдхан тэгж ший­дээсэй гэж хүсч, горьдож байсан. «Улстөр рүү ор» гэж хэлэхээс би их айж бай­сан. Аймшигтай гашуун турш­лага надад бий шүү дээ. Энэ мэдээг дуулаад ийм гашуун зовлонг амссан хүний хувьд би дотроо шаналж л байсан. Оюунаа надад, «Би ахынхаа тойрогт, ахыг минь сонгосон тэр хүмүүстээ нэрээ дэвшүүллээ» гэсэн. Ин­гэж хэлэхэд нь би, дэвш гэж хэлж чадахгүй, гэхдээ дэвшвэл баярлана. Хэрвээ энэ аймшигтай байдал да­хиад давтагдвал маам (ээж) дийлэхгүй, би ч бас дийлэхэд хэцүү гэж хэлэхэд би шийдсэн гэж байна лээ.

-Р.Даваажав: Оюунааг ахын­хаа үйл хэргийг сайн үргэлжлүүлнэ гэсэн үүднээс та дэмжсэн байх нь ээ?

-Д.Булган: Миний өвгөн байнга тэмцэгч байсан. Ми­ний өвгөнийг хар хүч ирээд аваад явчихсан. Энэ хүн шу­дарга амьдарч болдог юм байна, амьдрал мөнгөн дээр тогтдоггүй юм байна гэд­­гийг надад ойлгуулж өг­сөн. Миний өвгөн үнэний төлөө тэмцэгч лидер байсан. Зоригийг дэмждэг зөндөө хүн байсан. Одоо Оюунаа маань цаашид өвгөний минь хэр­гийг үргэлжлүүлж, дуус­гаагүйг нь гүйцээнэ ээ. (уйлав)

-Р.Даваажав: Танд их баярлалаа.

 

 Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/

 

1998 оны 10 дугаар сарын гурванд УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн АМБ х.ч Цогтбаярын 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр УШЭМТ-ийн эксперт Г.Дагиймаа, М.Энх­баяр бид ШЭМТ /моргт иргэн, эрэгтэй 36 настай, Сан­жаасүрэн овогтой Зориг/ цогцост нас барсан шалтгаан ба дараах асуудлуудыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн зад­­лан шинжилгээг өдрийн гэрэлд хийлээ. Задлан шин­жил­гээ эхэ­л­сэн цаг 04:00, дууссан цаг 06:00.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд протокол би­чиж, Л.Энх­­болд туслагчаар оролцож, дараах шинжээчид байл­цав.

 

Задлан шинжилгээнд доорх нэр бүхий комиссын дарга: Л.Жамбалжав-ЭМНХЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Монгол Улсын гавьяат эмч, дэд доктор. Гишүүд: Ч.Батсайхан-Эмгэг судлал, шүүх эмнэлгийн захирал, тэргүүлэх зэргийн эмч, Н.Даваацэрэн-АУИС-ийн Мэс заслын тэнхимийн багш Монгол Улсын төрийн шагналт дэд доктор, дэд профессор, З.Мэндсайхан-АУИС-ийн Төвийн эмнэлгийн дарга дэд доктор, дэд профессор нар байлцав...  

 

 Задлан шинжилгээний онош: Үнхэлцэг хальс, зүрх, уушги, элэг, сэмж, бөөрны өөхөн эдийг гэмтээсэн цээж ба хэвлийн хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалтаас үүссэн шок, дотор эрхтний хурц цус багадалт, амьсгал, зүрх судасны хурц дутагдал, нүүр, эрүүний доорх зулгаралт, цус хуралт, баруун гарын 3, 4-р хурууны 1-р үе, зүүн бугалга, зүүн хацар дахь зүсэгдэж хатгагдсан шарх.

 

 Дүгнэлт     

1.Хохирогч С.Зоригийн биед /Энэ хэсгийг зураг ¹2-оос үзнэ үү/ ... нийт 18 шарх, зүүн хацар, доод эрүүний доор, дээд уруулд, хамрын нурууны баруун талд зулгаралттай, хам­­рын нуруу, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний до­тор буланг хамарсан цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2.Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтлүүдийн хоёр нүд­­ний зөөлөн эд дэх цус хуралт, хацар дахь зулгаралт нь хатуу мохоо бусад үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бай­на.

3.Хохирогч С.Зоригийн биед үүссэн шархны хүчийг тодорхойлох боломжгүй байна.

4.Дээрх гэмтэл шарх нь хурц ир үзүүртэй бага­жийн үйлч­лэлээр тодруулбал хутгаар зүсэгдсэн байх болом­ж­той.

5.Задлан шинжилгээнээс үзэхэд хохирогчид үүссэн шархны байдал нь хоёр төрлийн хурц ир үзүүртэй багажаар /хутгаар/ үүсгэгдсэн байх боломжтой.

6.Хохирогчийн бие эрхтэнд үүссэн гэмтэл шархны байдлаас харахад мэсний үйлчлэл зүү­нээс баруун тийш, урдаас хойш чиглэлээр үйлчилсэн байж болохоор байна. Шархны байд­лаас харахад эхлээд цээжний зүүн талын шархнууд дараа нь цээжний өмнө тал, хэвлийн урд талын шарх үүссэн байж болохоор байна.

7.Хохирогч нь зүрхний зүүн ховдлын урд ханаа нэвтэрсэн шархны улмаас хурц цус алдалт, зүрх судас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж аврах боломжгүй байсан байна.

8.Задлан шинжилгээгээр хохирогч нь ямар нэг архаг хууч өвчингүй байсан ба согтууруулах ундааны зүйл илэрсэнгүй.

10.Хохирогчийг үхэлд хүргэснээс бусад цээжний болон хэвлийн хөндийн нэвтэрсэн шархнууд нь учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг болно. Зүүн бугалга, баруун гарын III, IY хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн болон баруун талын цээжний хөндийд нэвтрээгүй шарх, зүүн хацар, доод эрүүний доор, хамрын нурууны баруун талын зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины цус хуралт зэрэг нь хөнгөн гэмтэл болно.

11.Хохирогчийн хамрын нуруу, баруун нүдний зовхин дахь цус хуралт, доод эрүүний доодох зулгаралт нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

12.Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтэл нь амьддаа үүссэн байна.

13. Хохирогч нь гэмтэл авсан даруйдаа нас баржээ.

14.Хохирогчийн хацар, доод эрүүн доорх зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины цус хуралт, баруун гарын III, IY хурууны I үеийн зүсэгдсэн шарх зэрэг нь биеэ хамгаалан тэмцэлдсэнээс үүссэн байх боломжтой...

Эх Сурвалж Factnews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу