ЛА Лейкэрс 2013 оноос хойш анх удаагаа Клипперсийг хожив

Зул сарын баяраар нийт таван тоглолт боллоо. Лос Анжелес хотын дерби багуудын тоглолт Лейкэрс талбайд боллоо.

Тоглолтын эхний хагаст гурван онооны зөрүүгээр хожигдож байсан Лейкэрс гуравдугаар үед эсрэг багаасаа 18 оноог илүү авч дуусгажээ. Шийдвэрлэх үед Лейкэрс оноог ойртуулахгүй байж чадсанаар 102-111 харьцаагаар ялалт байгууллаа. Клипперсийг 2013 оноос хойш 11 удаа таарч тоглохдоо бүгдэд нь хожигдоод байсан хар цувралаа зогсоосон бөгөөд улирлыг 12 хожил, 22 хожигдолтой байна.

Тус тоглолтод Тимофой Мозков 19 оноо, 3самбараас бөмбөг авч, Ник Янг 19 оноо, Луол Дэнг 13 оноо, 12 самбараас бөмбөг авч, 2 хаалтыг гүйцэтгжээ. Харин эсрэг багаас ЖиЖи Редик 22 оноо, Жамал Грауфорд 22 оноог тус тус авсан бөгөөд Крис Пол, Блэйк Гриффин нар тоглоогүй байна.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу