ЗИКА ПОЛЬШД ИЛЭРЛЭЭ

“РИА Новости”-гийн мэдээлснээр Варшавын хоёр их сургуулийн лабораторид шинжилгээ хийсний дүнд Доминиканы нэгдсэн улс болон Колумбд зорчсон хоёр иргэнээс Зика вирус илэрсэн болохыг баталсан бөгөөд энэ нь Польшд илэрсэн анхны тохиолдол болоод байна. Өнгөрөгч нэгдүгээр сард 30 албан бус тохиолдол илэрсэн гэх боловч энэ удаагийн зикагийн хоёр тохиолдол нь албан ёсны баримтаар нотлогдлоо.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу