361 Монгол дахь салбар Golden Gym фитнес клубтэй хамтран ажиллаж эхэллээ.

Спорт хувцасны дэлхийн тэргүүлэх брэндийн нэг 3610 –н Монгол дахь салбар Golden Gym фитнес клубтэй хамтран ажиллаж эхэллээ. Golden Gym клубын гишүүд 3610 -ын бүх салбар дэлгүүрээс 10-20%-н байнгын хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн Та 3610–ийн дурын салбараас 30,000₮-с дээш үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авсан баримтаа Golden Gym төв дээр авч очин эхний сарынхаа төлбөрөөс 10% хөнгөлөлт авах боломжтой боллоо.

3610 спорт хувцасны брэндийн талаар товч танилцуулахад:

RIO 2016 зуны олимпын наадмын хамтран зохион байгуулагч спортын брэндээр 3610 ажилласныг та бүхэн сайн мэднэ. 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэн Хятадад 8000 гаруй, дэлхийн хэмжээнд 30 гаруй оронд франчайзингийн салбартай, спорт сонирхогчдийн дунд хэдийнэ танил болсон 3610 нь Монголд 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн одоогоор 4 салбар дэлгүүрээр хэрэглэгчид та бүхэндээ үйлчилж байна.

ТАНЫ ТӨЛӨӨ АХИН НЭГ ХЭМ гэсэн уриатай 3610 брэндийн онцлог нь хамгийн хөнгөн спорт гутлыг үйлдвэрлэдэг ба загварын хувьд тод өнгө давамгайлсан байдаг. Мөн чанарыг бодит үнээр санал болгож чаддаг, амлаж чаддаг сүүлийн үед бүх насныхны сонголт болоод байгаа спортын брэнд хувцас юм.

 3610 брэндийн Монгол дахь салбар дэлгүүрүүдийн хаяг:

Төв салбар: Улаанбаатар их дэлгүүрийн 3-р давхарт

Салбар 2: 3,4-р хорооллын Сансар центр худалдааны төвийн 2-р давхарт

Салбар 3: Билэг их дэлгүүрийн 3-р давхарт

Салбар 4: Эрдэнэт хот, Баян төвийн 5-р давхарт тус тус байрлаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу