Банкууд ам.долларын гүйлгээг зогсоосон хэвээр байна

Төвбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2251 төгрөг 99 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2273 төгрөгөөр худалдан авч, 2280 төгрөгөөр арилжиж байна

Банкууд ам.долларын гүйлгээг зогсоосон хэвээр байна

 Төвбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2251 төгрөг 99 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2273 төгрөгөөр худалдан авч, 2280 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2250-2270 төгрөгийн ханш тогтоогоод байгаа хэдий ч иргэдээс ам.доллар худалдаж авах болон зарахгүй гүйлгээгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон хэвээр байна. Монголбанкны мэдээллэж буйгаар, өчигдөр Төвбанк спот арилжаагаар банкуудын ирүүлсэн саналын дагуу 2243.81 төгрөгийн нэг ханшаар 26.0 сая ам.доллар, юанийн саналыг 100% биелүүлж 332.35-339.50 төгрөгийн ханшаар 93.2 сая юанийг тус тус нийлүүлсэн байна.

Б.ЦОГ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу