Халаасны хулгайч нараас болгоомжил!

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед Нийслэл хөл хөдөлгөөнтэй болж хөдөө орон нутгаас оюутан сурагчид цуглах энэ үед халаасны хулгай гаардаг. Ялангуяа олон хөлийн газар буюу томоохон зах дэлгүүрээр халаасны хулгайч нар үндсэн ажилдаа хийдэг гэж болно. Хөдөөнөөс ирсэн иргэд биедээ эд зүйлсдээ авч явахдаа хайхрамжгүй хяналтгүй авч явдаг. Ер нь хөдөөнөөс ирсэн хүмүүс хулгайчдын нүдэнд андашгүй харагддаг. Тиймээс тэднийг онилсон бүлэг хулгайчид цүнх, гар утас, мөнгө зэргийг нь хулгайлдаг, зарим тохиолдолд дээрэмдээд зугтаадаг. - See more at: http://www.wikimon.mn/content/70103.shtml#sthash.kpvDT9YV.dpuf
Сүүлийн үед эд зүйлсээ хулгайд алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад олон бүртгэгдэж байна. Өчигдөр гэхэд Нарантуул зах дээр эд зүйлсээ алдлаа гэсэн дуудлага иржээ.

 

Тодруулбал, БЗД-14 “Нарантуул” ОУХТөвийн хүүхдийн гутал зардаг лангууны хэсэгт 08-р сарын 17-ны 15:37 цагийн үед эд зүйлээ алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад: ЧД-17. хороонд суух Ө /эм.24н/-ийн гар цүнхнээс 175,000 төгрөг, иргэний үнэмлэхтэй түрийвчийг ЧД-9. хороонд суух эмэгтэй У нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Бүр эмэгтэй хүн хулгайлсан байж. № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай гэмт хэрэг Танхай гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих 1 2016.08.17 61 31 27 2 12 Түүнчлэн БГД-5. “..-р байрны ... тоотод хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг 08-р сарын 17-нд авч шалгахад: Тус тоотод суух С /эр.23н/-ын сууцны хаалганд түлхүүр тааруулж, дунд гарын мөнгөн аяга 2ш, “Жи мобайл”-ын модемыг СХД-9 хороонд суух Г /эр.58н/ нь хулгайлсныг үйлдэл дээр нь барьсаныг БГДЦХ-2 шалгаж байна.

 

Тиймээс иргэдээ гадуур буюу олон хөлийн газраар явахдаа эд зүйлсдээ сонор сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж www.wikimon.mn

 

- See more at: http://www.wikimon.mn/content/70103.shtml#sthash.kpvDT9YV.dpuf

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу