Түүвэр онигоо-11

Эмэгтэй хvнийг ятгая гэвэл эхлээд "Та их царайлаг юм" гэж хэл. Тэгвэл тэр эмэгтэй автоматаар чамайг зев юм ярьдаг гэж бодож эхэлдэг
 

 
Байгууллагын шинэ жилээр фото зурагчинд 2 удаа менге телев: эхлээд зураг аваадах гэж, дараа нь зураг устгаадах гэж...

***

Өвөл гоё тээ: дараа ярья гар бээрээд байна гэж болно

***

12 сарын 10 бол хvний эрхийн едер. Монголд бол энэ едрийг Хvний Эрхийг Дурсах Өдөр гэж тэмдэглэдэг

***

Солонгосчууд сайхан амьдарч байгаа ч еренхийлегчеерее бахархдаггvй. Харин бид ядруу амьдарч байж еренхийлегчеерее асар их бахархдаг

***

Хvн чанар бол их сонин бараа: хvн чанаргvй хvн л хvн чанараа худалдах боломжтой

***

Та нар бод доо! 90оны хувьсгал ялаагvй бол Монгол улс хvний эрхийг боосон, эдийн засаг нь хегжеегvй, бусдаас хараат улс байх байлаашт

***

Амьдралд ер нь урсгал серж сэлнэ vv, дагаж хевне vv ямар ч ялгаагvй. Хамгийн гол нь евч тоноглогдсон yaght завьтай л байх хэрэгтэй

***

Галзуугийн больницыг бvрэн компьютержvvлэх тесел амжилттай хэрэгжсэн бололтой. Yр дvнг нь сошиалд бичиж буй постуудаас харж болно

***

"Хөдөөнийхөн + түгжрэл" гээд гүүглэдтэл замын цагдаагийн зураг гараад ирдэг байна шүү

**

-Эмч ээ, хурдлаарай, эхнэрийн олгой нь өвдөөд…
-Тайван бай. Дээр би эхнэрийн чинь олгойг авсан. Хүнд 2 олгой байдаггүй юм
-2 олгой байдаггүй юм байж, харин 2 эхнэр байж болно биз дээ?!

**

Дисконд:
-Бүсгүй таныг үнсэж болох уу?
-Үгүй
-Сая өөрөө танихгүй залуутай аймар үнсэлдээд л байсан...
-Тэр чинь асуугаагүй шууд үнссэн юм

**

Аваарын гэрлээ асаагаад зогссон машины арын машин сигналдаад байж гэнэ:
-Тойроод гараач!
-2 тийшээ дохио өгчихөөр чинь хаагуур нь зөрөхөө мэдэхгүй байна хөөе!

**

За яахав, Ерөнхий Сайд асуултнуудад хариулдаг юм байж, удахгүй асуусан улс нь хариугаа хүртэнэ дээ.

**

Орон дотор бүсгүй залууд:
-Пөөх, гэрэлтдэг бэлгэвч!
-Үгүй дээ, би уран-ы хайгуулын компанид ажилладаг юм...

**

Энэ 7 хоног харин ч давгүй өнгөрлөө, 5 хоноход ердөө л гуравхан удаа "энэ муу ажлаас гарна аа" гэсэн бодол төрсөн.

**

Хүүхнүүд гэрээс гарахдаа 1 цаг болохоо мэддэг ч 5 минут гэдэг. Харин эрчүүд хагас өдрийн ажил гэж мэдсээр байж дараа 7 хоногт дуусна гэдэг.

**

Та хэн нэгнийг хуурч, хулхидаж чадсан бол тэр хүний тэнэгийнх биш, харин бусдаас арай илүүтэйгээр танд итгэдэг байсных.

**

Урд өдөр нь нетээр мэдээ уншиж амжаагүй хүмүүст маргааш орой нь ТВ-ээр мэдээ гаргадаг.

**

Залуу эмчид:
-Чи яагаад 60 настай хүнийг “жирэмсэн болсон байна” гэж айлгасан? Эмнэлгээр нэг гомдол шуугиан!
-Гол нь зогсио нь арилсан байгаа биз дээ?

**

Хүний хамгийн гол эрхтэн тархи гэх... гэтэл хүн бөөргүй, элэггүй амьдарч чадахгүй байж тархигүй бүр өчнөөн үе дамжин амьдраад л байгаа биз дээ?

**

-Хайрт минь чи өнөөдөр энэ сарнай цэцэг шиг сайхан байна!
-Би тэр алтан бөгж шиг л сайхан байна гэж бодсон юмсан!
-Үгүй дээ, энэ сарнай шиг л сайхан…

**

Эхнэрүүдэд зөвлөгөө:
Олигтой аашилж чадахгүй бол шинэ гоёл авч чадахгүй шүү.

**

Аав нь хүүдээ:
-Миний хүү хүнтэй суухаараа л жинхэнэ аз жаргал гэж юу байдагийг ойлгох болно. Даанч гэхдээ оройтсон байх болно.

**

Багадаа би “саран дээр амьдрал байдаг болов уу” гэж сонирхдог байлаа, одоо харин “энэ дэлхий дээр ер нь амьдрах арга байна уу” гэж гайхдаг болсон

**

Олигарх, авилгачин гээд л бүгд ад үзнэ, гэтэл тэд чинь хөөрхийс бүр мөнгөнөөс ч таашаал авч чадахаа болиод зовж байгаа улс шүү дээ.

**

Гурван эр ресторанд дундаа ганц шил юм хувааж уучихаад нэмж халуурахгүй гарч байгаа бол бүгд унаатай яваа гэсэн үг.

**

Махны худалдагч ажлаа гарынхаа гурван хуруу шиг мэддэг байх ёстой.

**

Зар: Хараагүйчүүдийн нийгэмлэг, тэмтэрч барихад аятайхан эмэгтэйг нарийн бичгээр авна.

**

Mөнгө олохын тулд ажил хийх хэрэгтэй, харин баяжихын тулд арай өөр юм сэтгэх хэрэгтэй.
 
**
 
АТГ-д ажилд орох шалгалтанд тэнцэж сүүлчийн шатны ярилцлаганд орсон залууст "Маш нууц" гэсэн дугтуй өгч бичиг хэрэг рүү хүргүүлэв. Гэтэл нэг нь замдаа 00 орж дугтуйг сэмхэн задалтал дотор нь "Баяр хүргэе. Та манайд тэнцэх юм байна" гэсэн бичиг байв.


**

Халтар машин дээр "Тоосоо арч" гэсэнд орвол "Замын цагдаа новш" гээд биччихвэл эзэн нь машинаа илүү хурдан угаах магадлалтай.

**

Урд орой нь зэргэлдээ байрны цонхоор хүүхэн дурандсан залуугийн гэрийн утас өглөө нь дуугарч эмэгтэй хүний хоолой: "Би өчигдөр трикогоо хаана тавьсан юм бол, анзаараагүй биз?".

**

Хотын замаар явж болохгүй л гэнэ, байрны үнэ нэмнэ л гэнэ.. Бид тэгээд хөдөө рүү дайжчихвал энэ хотын дарга нар юугаа идэж амьдрах улс вэ?

**

Нуруугаа хаалганд урчихаад йодоор сетк зураад өг гэтэл эхнэр нь йодоор "Энэ миний нөхөр шүү, гичий минь" гээд биччихэв. Юмыг яаж мэдэхэв гээд.

**

Мөнгө хайран биш ч, мөнгөгүй амьдрах хайран байна шүү.

**
 
Хөөе "хотынхоон", танай хотыг хөдөөнийхөн л барьсан байх шүү.

**

Алдагдалтай бизнесээс ашиг олж чадсан МИАТ-ын сүйхээтэй Монгол дарга нарыг дэлхийн том компаниуд ажилд авахаар судлаж байна.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу