“Toyota” компани шинэ загварын автомашинаа танилцуулав

        Японы “Toyota” компани шинэ загварын “C-HR” автомашинаа танилцууллаа. Уг автомашиныг уламжлалт хэв шинжээсээ татгалзаж бага оврын автомашинд өөрчлөлт хийснээрээ онцлогтой гэж тодотгосон байна. Учир нь, бартаат замд зориулсан тусгай тоноглол бүхий уг автомашин нь жолоодлогын хүчтэй динамиктай аж. Уг шинэ загварыг зах зээлд 170 мянган ширхэг үйлдвэрлэж, ирэх 2018 оноос нийлүүлэхээр төлөвлөжээ. Компанийн төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар урьдчилсан байдлаар 29 захиалга ирсэн гэнэ. Зах зээлд 26 мянган еврогоор борлуулах уг шинэ загвар нь 1.8 гибрид хөдөлгүүртэй юм байна. Залуу гэр бүл, хосууд, ганц бие хүмүүс, гэр бүлийн хэрэгцээнд ашиглах боломжтой учраас шатахуун зарцуулалтыг бага байхаар тооцоолсон аж. “C-HR” загварт компанийн зүгээс сэтгэл хангалуун байгаа бөгөөд өндөр үнэлгээ өгч байгаа юм.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу