Орос хүнсний импортоо 3 дахин бууруулжээ

Хүнсний бүтээгдэхүүний хориг үйлчилж байгаа хугацаанд Орос хүнсний импортоо 60-аас 20 тэрбум ам.доллар болтол буулгажээ. Энэ тухай Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев мэдэгдэв.

Оросын сайд "Россия 24" телевизид тус орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 2016 оны тайлангийн талаар ярилаа. Тухайлбал Орос улс энэ жил хамгийн өндөр үр тариа хурааж авсныг тэрбээр тэмдэглэв. Мөн хүнсний бүтээгдэхүүний импорт буурсныг хэлээд 2017 онд хөдөө аж ахуйг дэмжих гол арга хэмжээнүүдийн талаар дуулгажээ.

Александр Ткачев: "Жилийг бид муугүй үр дүнтэйгээр төгсгөж байна. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт 3 хувьтай байсан нь өнгөрсөн жилийнхээс багагүй үзүүлэлт. Шинэ төслүүдийг эхлүүлэхээр боллоо. Энэ онд 117 сая тонн тариа хураалаа. Ийм хэмжээний тариаг бид ургацын талбай нь бараг хоёр дахин их байх үед буюу 1978 онд хурааж байсан санагдана.

Манай гэрийн цэцэрлэгийн аж ахуй, мал аж ахуй, ногоо хураалт зэрэг сайн амжилттай байна. Олон байрлалаар бид өөрсдийн хэрэглээг хаалаа. Хэдэн арван жилээр хомсдолтой байсан бүтээгдэхүүний хомсдол одоо бидэнд байхгүй болсон. Бид эдгээр бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж байна. ХАА-н салбарын ашигтай үйлдвэрүүдийн тоо хамаагүй их боллоо. Алдагдалтай аж ахуйн үйлдвэрүүдийн тоо 15 хувиар буурлаа. Мөн цаоин хөлс ч бага ч гэсэн өслөө. Тиймээс эдийн засаг, нийгмийн талаасаа жил амжилтай боллоо. Бид дараагийн хоёр жилд эерэг үр дүнтэй байх нөөцөө хуримтлуулж чадлаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн өмнө тавьсан бидний улс төрийн бодлого нь импортын орлуулалт юм.

Өнөөдөр бид “боломжийг” дээд зэргээр ашиглах ёстой. Хүнсний бүтээгдэхүүний хориг саадыг бидэнд тавьсан нь өнөөдөр бидэнд их зүйлийг өөрсдөө хийх боломжийг өгч буй. Хэрэв тоогоор хэлэх юм бол 2014 оны есдүгээр сараас өнөөг хүртэлх хугацаанд бид импортын хүнсний хэмжээг 60 тэрбум доллараас 20 тэрбум хүртэл буулгалаа.

Мэдээж энэ бол амжилт юм. Энэ нь зөвхөн хоосон тоо биш. Өнөөдөр бид ямар ч дэлгүүрийн лангуу 80-90 хувь нь өөрсдийн бүтээгдэхүүнээр дүүрснийг харж болно. Үүний өмнөх 2-3 жил бүгд эсрэгээр байсныг бид мартах ёсгүй. Бид өөрсдийгөө хооллож чадна гэсэн томъёололд анх удаагаа төхөж очлоо. Өөрчлөлт эрс хийгдэж байна.

Хүнсний хориг 2017 оны эцэс хүртэл үргэлжилнэ гэж ерөнхийлөгч хэлсэн байгаа. Ингэхлээр хөдөө аж ахуйн салбарт хангалттай хөнгөлөлтийн дахин нэг жил байна.

Ер нь хориг арга хэмжээний улмаас манай аж үйлдвэр, худалдаа хэлмэгдэж байгаа. Бидэнд хямд зээл хангалтгүй байна. Гэхдээ нөгөө талаасаа хэрэв эдгээр асуудлуудын улс төрийн шийдэл гарч ирвэл бид түүнийг нягт нямбай, болгоомжтойгоор хийх болно. Манай бодлого, тогтсон суурь, үнэ зэргийн эдийн засгийг эвдэхгүй зарим нэг үйлдвэрлэл, бараа бүтээгдүүнийг оруулах зөвшөөрлийг аажмаар гаргах болно. Нэн түрүүнд тэр нь Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нарт ашигтай байх юм. Энэ талаар Ерөнхийлөгч ч Ерөнхий сайд ч бидэнд нэг биш удаа ярьсан. Тийм л байх болно гэж би найдаж байна” хэмээн сайд ярьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу