Хяналтын камер байршуулснаар гэмт хэргийн илрүүлэлт нэмэгджээ

Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүжилтээр энэ онд 152 ширхэг шинэ хяналтын камерыг гудамж талбайд байрлуулжээ.

Уг хяналтын камер байрлуулснаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт хамаардаг автобусны буудлуудад үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлдэг болсон байна.
Мөн зөвшөөрөл авах гэж байгаа болон зөвшөөрлөө сунгуулах гэж буй аж ахуй нэгжид стандартын шаардлагад нийцсэн хяналтын камерыг гадна, дотроо байруулах шаардлага тавьж, хэрэгжилтэд цагдаагийн хэлтсээс хяналт тавьж ажиллах юм байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийг бүрэн камержуулах, орон байр, халаасны хулгай, танхайрах гэмт хэргийн илрүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх аж.
Түүнчлэн "Далайхүү", "Нарантуул-2" зэрэг хүн олноор төвлөрсөн үйлчилгээний газруудыг бүрэн камерын хяналтад авсан байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн орон байрны хулгайн хэргийг 151 дүгээр худгийн баруун талд байрлуулсан камерын тусламжтайгаар илрүүлж, сэжигтнийг барьжээ.
У.УРАНЦЭЦЭГ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу