Гадаадад ял эдэлж байгаа дөрвөн ялтныг эх орондоо шилжүүлж авахаар ажиллаж байна

Энэ онд Гадаад улсад хорих ялаар шийтгүүлсэн Монгол Улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан нэг ялтанг өнгөрсөн сард шилжүүлэн авчирсан. Одоо таван ялтны хүсэлтийг хянаж дөрвөн хүсэлтийн шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилсан байгаа талаар УЕП-ын газраас мэдэгдэв. Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс 2016 онд гурван иргэн эх орондоо шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын нэг иргэн, БНХАУ-ын хоёр иргэн байна. Эдгээр иргэдийн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт танилцуулан холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжилжээ.

Гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын дөрвөн иргэнийг БНСУ, Малайз, БНТурк Улс, БНХАУ-аас шилжүүлэн авах хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагуудад мөн уламжлаад байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу