Хуурамч дипломын “набор” М.Баянмөнхийг ТАЗ шалгаачээ!!!

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх одоогийн албан тушаалдаа 2008 оноос эхлэн ажиллаж байгаа. Ингэхдээ хоёр ч удаа хуурамч диплом бүрдүүлсэн нь тогтоогдсон байна. Гэхдээ энэ үйлдэлдээ нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй нь анхаарал татаж байна.

Хуурамч диплом бүрдүүлсэн тохиолдол №1

М.Баянмөнх нь 2008 оны 12-р сарын 01-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарааг томилогдохдоо Политехникийн дээд сургуульд 1988 онд элсэн орж 1993 онд төгссөн 14330 дугаартай хуурамч дипломыг ашигласан байна. Үүнийг Дорноговь аймгийн прокурор нь тогтоосон байдаг.

 

Хуурамч диплом бүрдүүлсэн тохиолдол №2

2012 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргаар ажиллахдаа М.Баянмөнх 2000-2004 онд Архангай аймгийн “Ар-Эрдэнэ” коллежид суралцан, эрх зүйч мэргэжилтэй болсон хэмээн намтартаа дурдсан байдаг. Гэвч энэ нь худал гэдгийг БСШУЯ болон бусад эх сурвалж төрийн байгууллагууд баталдаг. Тодруулбал М.Баянмөнх D200413065 дугаартай бакалаврын дипломтой гэдэг ч уг диплом нь Л.Оюунбилэг гэх хүнд олгогдсон байдаг. Л.Оюунбилэг нь М.Баянмөнх гэж хүн манай сургуульд сураагүй гэдгийг баталдаг.

Хоёр ч удаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн М.Баянмөнхийн энэ үйлдэл нь хөнгөн гэмт хэрэгт тооцогддог. Гэхдээ аль алин дээр нь уснаас хуурай гарч дөнгөсөн байх юм. Уг нь сургууль соёл “төгсөөгүй” ийм хүн төрийн албанд тэнцэх эсэх нь эргэлзээтэй л баймаар. Төрийн албанд тэнцэхээргүй үйлдлийг энэ хүн өмнө нь ч гаргаж байсан бөгөөд албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахуулж байжээ. Тодруулбал хөрөнгө, орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлснийг Авилгатай тэмцэх газрын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсээс тогтоож, хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлсэн энэ зөрчилд нь хариуцлага тооцуулах албан бичгийг Дорноговь аймгийн Засаг дарга, Замын-Үүд сумын ИТХ-д хүргүүлсний дагуу Дорноговь аймгийн Засаг дарга 383-р захирамж гаргаж, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнхийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж байсан аж.

Энд М.Баянмөнх төрийн албанд тэр тусмаа удирдах албанд ажиллах босгыг давах бололцоогүй хүн гэдгийг баримтаар үзүүллээ. Дараагийн удаа түүний хууль бус болон ёс бус үйлдлийг цувралаар хүргэх болно.

Эх сурвалж: dorgio.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу