Хүний гавьяат эмч Б.Туяабадрах Ховдод нэр дэвшинэ

Намууд тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсаар байна. АН, МАН-ын хувьд нэг их өөрчлөлт алга. Өмнө нь л нэр дэвшиж байсан хүмүүс тойрогтоо дахин нэр дэвшихээр болж байна. Харин жижиг намууд тун сонирхолтой гэж хэлж болохуйц хүмүүсийг өрсөлдүүлэхээр зүтгүүлж байна.

Жишээ нь Ховд аймагт Хүний гавьяат эмч Б.Туяабадрахыг нэр дэвшүүлэхээр болсон тухай мэдээлэл сонсогдлоо. Ховд аймгийн Мөст, Алтай сумын уугуул Гавьяат эмч Б.Туяабадрахын хувьд өмнө нь нэг удаа нэр дэвшиж ялагдаж байсан. Гэхдээ хэрвээ энэ удаад дахин нэр дэвшвэл түүнийг дэмжих хүмүүс Ховдод олон бий гэж эх сурвалжууд ярьж байна.

Anews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу