“Богт хаан: Амьдрал, өв” эрдэм шинжилгээний бага хурал болно

“Богд хааны ордон музей”-ээс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ой, “Богд хааны ордон музей” байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “БОГД ХААН: АМЬДРАЛ, ӨВ” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт “Богд хааны ордон музей”-н хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Богд хааны намтар түүх, улс төрийн амьдрал гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өв Богд хаант Монгол улсын нийгэм, шашин соёл, Богд хааны ордон музейн түүх, холбогдох үзмэрийн талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх судлан сурталчлах зорилготой ажээ.

Тус хуралд Шинжлэх ухааны гавьяат ажилтан Академич Ж.Болдбаатар, Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор З.Лонжид, ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун, тус хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч доктор, профессор Г.Мягмарсамбуу тус салбарын эрдэмтэн доктор, профессор Б.Пунсалдулам, доктор Д.Эрдэнэбат, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш доктор, профессор Л.Алтанзаяа, доктор, профессор Ч.Болдбаатар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн доктор Б.Буяндэлгэр болон докторант Л.Одзаяа, Г.Идэрмаа, Ж.Мяндас, Буддын гүн ухааны магистр Ч.Хатанбаатар түүхийн магистр А.Ган-Эрдэнэ, Ч.Батдорж, Г.Очбаяр нар оролцож Богд хааны амьдрал, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Богд хааны ордон музейн тухай сүүлийн үеийн шинэ сонин судалгааны ажлаасаа толилуулах юм байна.

Сонирхуулахад VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсанбуу нь 1869 онд Төвдийн Далай ламын сангийн түшмэл Гончигцэрэнгийн гэрт мэндэлсэн бөгөөд таван настайд нь буюу 1874 онд Монголын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтад өргөмжилсөн байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу