Самсунг Galaxy Note 7-г шатах аюултайг мэдсээр байж худалдаанд гаргажээ

Өнгөрсөн ес, аравдугаар сард болсон үйл явдлууд Самсунг корпорацийн гар утасны бизнесийг хямралд оруулж, их хэмжээний алдагдал авчирсан билээ.

 

Маш олон компани гар утас үйлдвэрлэдэг ч яагаад зөвхөн Самсунгийн бүтээгдэхүүн галд автах болсны учрыг олон нийт ойлгохгүй байгаа. Тэгвэл хэсэг инженерүүдийн бие даасан баг Instrumental саяхан Note 7 гар утсыг задалж үзээд өөрсдийн дүгнэлтийг гаргажээ. Тэдний үзэж байгаагаар Самсунг корпораци шинэлэг дизайнд хэт шунаснаас гар утасны дотоод бүтцийн зарчмыг алдагдуулсан гэж дүгнэсэн байна.

Тодруулбал гар утасны дотоод бүтэц нь хэт шахагдсан, баттерейг тал талаас нь хүчтэй шахалтад оруулсан байжээ. Ингэж шахснаас баттерейн эерэг, сөрөг туйлыг тусгаарлагч материал амархан муудаж, богино холболт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэнэ.

Дүгнэлт гаргасан инженерүүдийн хэлснээр дизайны энэхүү доголдлоо Самсунгийнхан мэдэж байсан хэдий ч эрсдлийг бууруулах арга хэмжээг хангалттай авсан гэж үзээд үйлдвэрлэлд шилжүүлсэн байх магадлалтай ажээ. Өөрөөр хэлбэл Самсунг эрсдэл хийж үзэхээр шийдсэн байна.

Гэвч Самсунгийн гаргасан эр зориг хэтэрхий үнэтэй болж $5.3 тэрбумын алдагдал хүлээн, хамгийн ашигтай ажилладаг Андроид үйлдвэрлэгч цолоо Хуавэйд алдахад хүргэжээ.

 

Эх сурвалж: ikon.mn

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу