Нохойгоо суллахын тулд “барьцаалагч” имжтэй боксдсон залуу цахимын од болжээ /бичлэг,хөгжилтэй/

Daily Mail-д бичсэнээр австрали залуу барьцаалагдсан эсхүл олзлогдсон нь тодорхойгүй нохойгоо суллахын тулд хэрцгий имжтэй боксдож шулуун цохилт хийн зугтаалгажээ.

 

 Энэ бичлэг цахимд тавигдсан даруйдаа гурван сая хандалт авсан байна. Стивен Стубенрауч гэдэг залуу ойд алдагдсан нохойгоо хайж яваад имжинд олзлогдсон байхыг нь олж харжээ. Имж хүчирхэг урд сарвуугаар хөөрхий нохойг хүзүүгээр нь тас тэвэрсэн байж. Залуу эр тэр дороо машинаас үсрэн бууж гүйж очин эхлээд хүч хэрэглэн нохойгоо суллаж авчээ. Олзоо алдахыг хүсээгүй имж хөлөөрөө өшиглөж үзжээ. Нохой нь суларсны дараа залуу эр боксын зогсолт өрөлт авч урагшаа орж ирсэн имжинд баруун гарын шулуун цохилт хийж хэсэгтээ л манаруулжээ.
 
Уг нь энэ амьтан циркийн дэвжээнд хүнтэй боскдоод илт давуугаар ялдаг. Харин энэ удаад хүн төрөлхтний төлөөллийн ялалтаар төгсөж хүнд цохилтонд орсон имж даруйхан зугтаасан байна. 
 

 

NUUTS.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу