Apple ДОХ-ын эсрэг өдөрт зориулсан бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргалаа

Apple компани жил бүр ДОХ-ын эсрэг өдрийг тохиолдуулан “Product (RED)” хандивын аяныг зохион байгуулаад арав дахь жилтэйгээ золгож байна.
 
Энэ жил компани өмнө нь байсан (RED) бүтээгдэхүүнүүдээс гадна дөрвөн шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. iPhone 7 утсанд зориулсан улаан өнгийн, нэмэлт зай хураагуур бүхий гэр, iPhone SE загварт зориулсан арьсан гэр, Beats Solo 3 утасгүй чихэвч, Beats Pill+ утасгүй чанга яригч зэргээс олсон орлогын тодорхой хэсгийг тэд Дэлхийн ДОХ-ын эсрэг санд хандивлах юм.


 
Энэ бүх нэмэлт хэрэгслүүд өнөөдрөөс худалдаанд гарч байгаа бөгөөд зөвхөн шинэ төхөөрөмж бус Apple Pay ашиглан хийсэн төлбөр бүрээс 1 ам. долларыг буяны санд хандивлах аж.
 
Энэ сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх хандивын аяны хүрээнд хэрэглэгчид iTunes-ээс “The Killers” хамтлагийн “Don’t Waste Your Wishes” цомгийг татаж авсан тохиолдолд болон Angry Birds 2 тэргүүтэй шилдэг 20 аппликейшнээс татсан тохиолдолд орлогын тодорхой хувийг ДОХ-ын эсрэг санд хандивлана.


 
Apple 2013 онд энэ аяны хүрээнд 65 сая ам. долларыг цуглуулж байсан түүхтэй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2030 он гэхэд хүн төрөлхтөн ДОХ-оос ангижирч эхэлнэ гэж үзжээ.

Эх сур:news.gogo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу