Алмаз ашиглан цөмийн хаягдлаас эрчим хүч гаргана

Байгаль орчны томоохон асуудал болсон цөмийн хаягдлаас салах гэдэг толгойны өвчин. Харин ойрын ирээдүйд энэ төрлийн хаягдал цэвэр эрчим хүчний эх үүсвэр болж магадгүй аж.
 
Бристолын их сургуулийн эрдэмтэд алмаз ашиглан, цөмийн хаягдлыг зай хураагуур болгох арга сэджээ. Тэд эхний туршилтдаа никелийн изотоп ашигласан бол цаашид нүүрсний изотоп ашиглахаар төлөвлөж байгаа аж.
 
Гэхдээ ийм төрлийн зай хураагуур их хэмжээний эрчим хүч гаргаж чадахгүй, харин асар урт хугацаанд цэнэгээ барина гэдгээрээ онцлог.
 
Жишээлбэл нүүрсний изотопоор хийсэн зай хураагуур гэхэд өөрт буй эрчим хүчнийхээ 50 хувийг ялгаруулж чадах хэдий ч бүтэн 5700 гаруй жил цэнэгээ алдахгүй.
 
Тэгэхээр ийм төрлийн зай хураагуурыг байнга зай хураагуурыг нь солиод байх боломжгүй, эсвэл бүр огт солих аргагүй төхөөрөмжүүдэд ашиглах юм.
 
Зүрхний электрон төхөөрөмж, удаан хугацаагаар өндөрт нисэх дронууд гэх мэт зүйлсэд энэ төрлийн зай хураагуурыг ашиглахад тохиромжтой.
 
Гэвч энэ аргыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд өнөөдрийн хувьд зардал өндөртэй. Алмаз гэхэд нэг карат нь 1400 орчим ам. долларын үнэтэй учраас их хэмжээний цөмийн хаягдлыг зай хураагуур болгоход асар их зардал гарна.
 

Эх сур:news.gogo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу