Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо

2016 он Самсунг корпорацийн хувьд хүндхэн жил боллоо. Galaxy Note 7 гар утасны алдаанаас болж тэд 6.1 их наяд воныг салхинд хийсгээд байна.

 

Үүнээс болоод хөрөнгө оруулагчид нь Самсунгийг хоёр хэсэгт хуваахыг шаардаж эхэлжээ.

Самсунгийн 0.6 хувийг эзэмшдэг Нью-Йоркод төвтэй Эллиот Менежмэнт хөрөнгө оруулалтын сан тус компанийг хоёр хуваах санал гаргасан байна. Нэг компани нь үйл ажиллагааг эрхлэх бол нөгөө нь цэвэр толгой (holding) компани байх ажээ.

Үүнээс гадна тэд Самсунгийг 30 их наяд воны ($26 тэрбум) онцгой ноогдол ашиг тараахыг шаардсан байна.

Самсунг корпораци хөрөнгө оруулагчдын шаардлагыг ойрын өдрүүдэд хэлэлцэхээр болжээ. Дээрх шаардлагууд нь Самсунгийн бизнесийн нөхцөл байдал эрсдэлтэй болсонтой холбоотой. Хамгийн өндөр ашигтай гар утасны салбар нь Galaxy Note 7 бүтээгдэхүүнээс болоод хямарсан байгаа бол дотооддоо тэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн улс төрийн дуулианд холбогдоод байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

 
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу