Нэг-алхам : Шинэ уран бүтээл болон сонирхолтой ярилцлага

 Монголын хип хоп урлагт аль хэдийн өөрсдийн орон зайг эзэлсэн чамьгүй олон уран бүтээлээрээ сонсогчиддоо танигдсан хамтлаг бол яах аргагүй "Нэг-алхам" хамтлаг билээ. Удахгүй шинэ цомогоороо сонсогч фэнүүддээ бэлэг барихаар болжээ. Ингээд  "Нэг-алхам" хамтлагийн залуустай ярилцсанаа хүргэж байна.

- 2016 онд танай хамтлаг уран бүтээлийн олз омог арвинтай байлаа. Шинэ уран бүтээлийн сониноос сонирхуулвал.

Өнгөрсөн 2015-2016 оноо эргэн хархад олз омог арвинтай сайхан жил болж өнгөрлөө. Манай хамтлаг энэ хугацаанд шинэ цомогийн ажилдаа орсон байгаа. Удахгүй та бүхэнтэйгээ шинэ цомогоороо уулзах болно. Цомогийн дуунуудаас шинэ клипүүд мэндэлсэн байгаа. Удахгүй дараа дараагийн уран бүтээлүүдээ клипжүүлж сонсогчиддоо хүргэх болно.

- Дуугаар дамжуулж юу илэрхийлэхийг зорьдог вэ?

Ихэнхдээ өөрсдийн дотор байгаа зүйлээ уран бүтээлээрээ дамжуулан хүргэхийг зорьдог. Мөн залуу үеийн төлөөлөл болон дүү нартаа зөв мессеж өгөхийг зорьдогдоо.

 - Ирэх онд сонсогчиддоо ямар уран бүтээлээр бэлэг барих гэж байна вэ?

Мэдээж бид ирэх 2016 онд олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байгаа. Түүний нэг жишээ нь гэвэл та бүхэнтэйгээ 2 дах цомгоороо уулзах болно. Бид 2 дах цомогийн ажилдаа орсон байгаа. Мөн цомогийн нээлт хийж тоглолт хийх санаа байгаа.

- Танай хамтлагийн хамгийн хит болсон дуунууд

2006 онд “Хонь чоно 2” хэмээх дуу маань тухайн үедээ хүмүүст маш их таалагдаж сайн хүрч байсан. Дараа дараагийн уран бүтээлүүд маань ч бас амжилттай байгаасай гэж хүсч байна. Та бүхэнд таалагдах байхаа гэдэгт итгэлтэй байна.

 - Цаснаар бүжье дуу гараад удаагүй байгаа боловч сонсогчидод маш их таалагдаж байна. Энэ дууг шинэ жилтэй уялдуулж хийсэн үү эсхүл цаг үе нь ингэж таарч байна уу?

Энэ дуу маань хамгийн сүүлд клипжүүлж цацсан уран бүтээл байгаа. Удахгүй шинэ жил болох гэж байгаа учираас бид ээлжит нэгэн уран бүтээлээ тухайн цаг үед нь зориулж цацлаа.

 - Тоглолтоо хийх бодол байгаа юу?

Хөдөө орон нутгаар олон тоглолт хийж байсан. Ирэх оны эхээр цомогийн баяраа хийнэ. Мэдээж тоглолт бодолгүй яахав цаг хугацаа нь болхоор хийнэ.

 - Сонсогчиддоо хандаж юу гэж хэлэх вэ?

Бидний уран бүтээлийг шимтэн сонсож, биднийг дэмжиж байдагт үргэлж баярладаг шүү.

-Та бүхэнд урлагийн амжилт хүсье ээ

Баярлалаа.

Тэдний шинэ уран бүтээл болох Цаснаар бүжье  хэмээх уран бүтээлийг хүргэж байна.

Б.Баянжаргал

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу