Швайнштайгер зодгоо тайлна

Германы хөлбөмбөгийн “Бавария” багийн ерөнхийлөгч Ули Хенесс “Манчестер Юнайтэд”-ын хагас хамгаалагч Бастиан Швайнштайгер зодгоо тайлахад ойрхон байгаа хэмээн мэдэгджээ. Хенесс энэ талаар “Надад байгаа мэдээллээр бол Швайнштайгер хөлбөмбөгчний замналаа дуусгахаар төлөвлөж буй” гэж ярьсан байна.

Английн багийг Жозе Моуринью удирдах болсноос хойш Германы 32 настай холбон тоглогч залуу талбай дээр нэг ч удаа гараагүй билээ. Өнгөрсөн зунаас эхлээд тэрбээр “МЮ”-ын залуучуудын багтай хамт бэлтгэл, сургуулилтаа хийх болсон. Харин өнгөрсөн сарын 31-нд Швайни үндсэн багтайгаа хамт бэлтгэл хийх болжээ.

Түүнийг “Чикаго Файр”, “Сантос” багууд сонирхож байгаа мэдээлэл бий.

Эх сурвалж www.wikimon.mn 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу