Хятадад Алибабагийн YunOS систем iOS-оос олон хэрэглэгчтэй болно

Энэ оны сүүл гэхэд Алибаба группийн хөгжүүлсэн YunOS үйлдлийн системтэй ухаалаг утасны зах зээлд эзлэх хувь 14 болж БНХАУ-д Apple-ийн iOS үйлдлийн системээс давах тухай шинжээчид таамаглажээ.

Алибаба групп энэ оны эхний улиралд YunOS үйлдлийн систем iOS-ыг давсан талаар мэдэгдэж байв. Хэдийгээр Алибабагийн шинэ платформ БНХАУ-д хэрэглээ өндөртэй байгаа боловч гаднын зах зээлд “хямд үнэтэй утаснаас давахгүй” гэж Бернштайнын шинжээчид үзжээ.

Strategy Analytics компанийн судалгаагаар өнөөдрийн байдлаар Meizu, XiaoLaJiao, Doov зэрэг компаниуд YunOS үйлдлийн системтэй ухаалаг утас үйлдвэрлэлээр тэргүүлж байгаа аж.

Түүнчлэн энэ онд нийт 100 сая YunOS үйлдлийн систем бүхий гар утас хэрэглэгчдэд хүрнэ гэж Алибаба тооцоолжээ. Гэхдээ Алибаба YunOS үйлдлийн системийг зөвхөн гар утсаар хязгаарлахгүй телевиз, гэрийн ухаалаг төхөөрөмж, ухаалаг машин бүр SoftBank-ийн хөгжүүлж буй Pepper роботод зориулан хөгжүүлж байгаа аж.

Эх сур:news.gogo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу