А.Гансүхэд хилийн хориг тавьжээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч, Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, үргэлжилж буйг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мэдэгдлээ. Тэрбээр Улсын ерөнхий прокурор /УЕПГ/-ын газраас эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийх үедээ. “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх эх орондоо байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” гэж тайлбарласан юм. УИХ-эн экс даргын зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүхийг Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл заалтаар буруутган сэжигтнээр татжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу