“Арева’’-д зургаан сумын 11 хэсэгт хайгуул хийх зөвшөөрөл өгчээ

“Арева’’-д зургаан сумын 11 хэсэгт хайгуул хийх зөвшөөрөл өгчээ

        Дэлхий дахинд уран олборлолтоор шүүмжлэл дагуулдаг “Арева” компани манай улсад үйл ажиллагаа явуулаад удаж байна. Өмнөговь аймгийн Улаанбадрах суманд мал хордсон шалтгааныг “Арева’’-тай холбон тайлбарладаг. Тэгвэл тус компанийн охин компани болох “Кожеговь” компани Сүхбаатар аймгийн зургаан сумын 11 хэсэгт цацраг вдэвхт ашигт малтмалын хайгуул хийхээр болжээ. Зөвшөөрлийг МХЕГ-аас олгосон байна. Тодруулбал, МХЕГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан, Онгон, Наран, Баяндэлгэр сумдын 11 хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулахад татгалзах зүйлгүй гэж үзсэн байна. Энэхүү үйл явцыг Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын гишүүн А.Ундраатай холбон тайлбарлаж буй юм. Ураны эсрэг тэмцэгч Ч.Мөнхбаяр “ “Цөмийн хатан хаан” А.Ундраа УИХ-ын гишүүн болсны дараахан “Арева” компанийг Сүхбаатар аймгийн 11 газар ураны хайгуул хий гэжээ. МАН “цөмийн мөнгө” сонирхоод байна гэсэн нь үнэн юм байна. Ардын хувьсгалын удирдагч их жанжин Д.Сүхбаатарын маань нэртэйаймгийг ялах гэж байгаа “Арева”- г хөөн зайлуулцгаая” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу