Apple компани iPhone-ий үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх үү?

Apple компани өөрийн хоёр том үйлдвэрлэлийн түнш болох Foxconn, Pegatron компаниудаас iPhone утасны үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх боломжийг судлахыг хүссэн талаар Олон улсын зарим хэвлэлд онцолжээ.

Эдгээр компаниуд нь iPhone утасны гол угсрах ажлыг хариуцдаг бөгөөд Foxconn компани энэ талаар судалж байгаа бол Pegatron компани зардал өндөр болох тул боломжгүй гэсэн хариу өгөөд байгаа аж.

Хэрэв iPhone-ийг АНУ-д үйлдвэрлэж эхэлбэл зардал нь даруй 50 хувиар өсөх юм байна. Өмнө нь Моторола компани гар утасны үйлдвэрлэлээ Америкт шилжүүлж байсан. Гэвч энэ туршилт хэт өндөр зардалтай болсноор 2014 онд үйлдвэрээ хаахад хүрч байв.

Apple-ийн хувьд өмнө нь 2013 онд Mac компьютерийнхаа зарим үйлдвэрийг Нэгдсэн Улсад шилжүүлж байсан ба үүний тулд $100 саяын хөрөнгө оруулалт хийж байсан юм. Харин iPhone-ийг шилжүүлэх бол үүнээс хамаагүй их зардал гаргах нь тодорхой байна.

Эх сур:zuv.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу