Япон дахь монголчуудтай холбоо барина

Тус улсад суугаа Монголчуудын ихэнх нь газар хөдлөлт болоод буй Фукушима болон ойролцоох Чиба, Ибараки, Мияки мужуудад сурч, амьдардаг монголчуудтай холбоо тогтоохоор ажиллаж эхэлсэн хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

Япон Улсын Фукушима мужид өнөөдөр 06.00 цагийн үед 7.3 магнитутын хүчтэй газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэсэн тухай олон улсын мэдээллийн агентлагууд мэдээллэж байна.

Гэнэтийн байгалийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Япон улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яамныхан газар хөдлөлт болоод буй Фукушима болон ойролцоох Чиба, Ибараки, Мияки мужуудад сурч, амьдардаг монголчуудтай холбоо тогтоохоор ажиллаж эхэлсэн хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

Тус улсад Монгол Улсын 6590 иргэн амьдардаг байна. Япон дахь монголчуудын ихэнх нь Фукушима болон ойролцоох Чиба, Ибараки, Мияки мужуудад байдаг аж. Иймээс Гадаад харилцааны яамнаас Япон дахь монголчуудад гарч болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг сануулжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу