Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт

Та шинэхэн дурлалт хархүүгийнхээ тухай илүү ихийг мэдмээр л байгаа биз дээ? Мэдээж та түүнд байцаалтанд орж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх ёсгүй. Тэгвэл тэд таныг ирээдүйн энхрий ялдам найз бүсгүйгээ биш, “ширүүхэн цагдаа эмэгтэй”-тэй адилтган харж эхэлнэ. Албархуу бус, хөгжилтэй, сонирхолтой асуултуудаар түүний талаар хэрхэн “мэдээлэл цуглуулах” вэ?


1) Хэрэв чи лоттонд их хэмжээний мөнгө хожвол хамгийн түрүүнд хийх 3 зүйл чинь юу вэ?
2) Гэрийхэн чинь чамайг багад чинь хэн гэж дууддаг байсан бэ? Би тэр нэрээр чинь чамайг дуудаж байж болох уу?
3) Хэрэв чи “багш” (үүний оронд түүний хийдэг ажлыг оруулна) биш байсан бол ямар мэргэжилтэй байх байсан бэ?
4) Чи усанд орж байхдаа биеийнхээ аль хэсгийг угаах дуртай вэ?
5) Чи миний биеийн аль гурван хэсгийг энхрийлэх хамгийн дуртай вэ? (Түүнтэй дотно харьцаанд орсныхоо дараа асуугаарай)
6) Хэрэв чи эх орондоо биш, өөр хаана амьдрахыг сонгох байсан бэ? Яагаад?
7) Чиний хамгийн дуртай киноны, хамгийн дуртай хэсэг?
8) Би чамайг ямар нэг жимстэй зүйрлэе. Чи бас намайг зүйрлээрэй.
9) Чиний хүүхэд насны хамгийн аз жаргалтай дурсамж юу вэ?
10) Чиний анхны шохоорхол? Тэр үед хэдэн настай байсан бэ?
11) Чиний анхны болзоо-хаана болзож, юу хийсэн бэ?
12) Чи ямар төрлийн зүүдийг олон зүүдэлдэг вэ? Унаж байна, нисэж байна, эсвэл ямар нэг юм хайж байна гэж...?
13) Чиний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр?
14) Хэрэв байр чинь шатаад, дотроос нь 5 ширхэг эд зүйлээ авах боломжтой байвал юу, юуг сонгох вэ?
15) Ямар амттанд хамгийн дуртай вэ?
16) Чи аав, ээжийнхээ алинтай нь илүү ойр вэ?
17) Чиний хамгийн дуртай дуу? Тэр дуу чамд ямар дурсамжийг эргүүлэн авчирдаг вэ?
18) Хүмүүс чиний талаар юу гэж магтдаг вэ?
19) Хэрэв хэн нэгэн чамд намайг өөр залуутай явж байсан тухай хэлвэл чи хамгийн түрүүнд ямар үйлдэл хийх вэ?
20) Чамд нэг өдрийн турш олны танил хүний амьдралаар амьдрах боломж олдлоо гэж бодъё. Чи хэний оронд очихыг хүсэх вэ?
21) Чиний амьдрлдаа хийж байсан хамгийн галзуу солиотой үйлдэл?
22) Чи найзуудтайгаа надтай хийж байсан сексийнхээ тухай ярьж байсан уу?
23) Хэрэв чи үл үзэгдэгч болчихвол юу, юу хийх вэ?
24) Чи намайг ямар нэг дуугаар зүйрлээч?
25) Чи өөрийгөө ямар нэг дуугаар зүйрлээч?
26) Хэрэв чи миний өрөөнд ганцаархнаа үлдлээ гэж бодъё. Чи юу хийх вэ?
27) Чи хувь тавиланд итгэдэг үү?
28) Чи ухаантай царай муутай байхыг сонгох уу, царайлаг ухаан муутай байхыг сонгох уу?
29) Оддоос хэнийг харахаар чиний сэрэл хөдөлдөг вэ?
30) Огт танихгүй бүсгүйн хажууд сэрж байсан удаа бий юу?

Жич: Та дээрх асуултуудыг маш хөгжилтэй уур амьсгал бүрдүүлж байж асуух хэрэгтэй. Мөн та өөрөө ч түүний хариултыг тэгтлээ чухалчлаагүй мэт дүр гаргах хэрэгтэй юм. Учир нь эдний заримыг “серъёзный” царайтай асууж орхивол, тэд өөрийнхөөрөө хариулахгүй байж мэднэ.

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу