Лампард, Жеррард МЛС-ийг орхино

Фрэнк Лампард Нью-Йорк Сити дахь карьертаа цэг тавьж буйгаа Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

38 настай Англи хагас хамгаалагч өнгөрсөн жилээс МЛС багийн төлөө хүчин зүтгэж 31 тоглолтонд 15 гоол оруулаад байна. Лампс анх 2014 онд Нью-Йоркын багтай гэрээ байгуулсан боловч нэг жилийг Манчестер Ситид зээлээр өнгөрүүлсэн юм.

Өмнөх сард Гари Линекерт өгсөн ярилцлагадаа тэрээр “Ийм сайхан хот, гайхалтай клубын төлөө тоглож байсандаа баяртай байна. Олон сайхан дурсамж энд үлдсэн. Харин одоо миний замнал дараагийн үедээ шилжих гэж байна” хэмээсэн.

Гэхдээ Челсигийн бүх цаг үеийн мэргэн бууч зодог тайлж дасгалжуулагч болох эсэх талаар үг цухуйлгаагүй. Фрэнкийн нутаг нэгт Стивен Жеррард мөн МЛС-тэй салах ёс хийхэд ойрхон байна. Ливэрпүүлийн домогт ахлагчийн ЛА Гэлэкситэй байгуулсан гэрээ аль хэдийнэ дууссан бөгөөд түүнийг Энфилдэд эргэн ирж дасгалжуулагчийн багт ажиллана гэсэн таамаг байгаа.

Эх сур:news.gogo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу