“Samsung Electronics”, “China Mobile” хамтран 5G технологийг амжилттай туршлаа

“Samsung Electronics” компани интернэт сүлжээний дараа үеийн технологи 5G-ийг “China Mobile”-ийн судалгааны институттэй хамтран, амжилттай туршжээ.

Хэт өндөр давтамжийн 5G туршилтын системийг “Samsung Electronics”-ийн дээд түвшний туяаны технологи бүхий төхөөрөмжүүд дээр туршсан байна. Одоогоор "mmWave" хэмээх энэхүү технологийн бүтээмж болоод сүлжээний давтамж хэрхэн хослон ажиллаж байгааг туршиж байгаа гэж “Samsung Electronic” компаниас мэдэгдлээ.

2016 оны зургадугаар сараас хойш “Samsung Electronics” компани “China Mobile”-ийн 5G инновацийн төвийн гишүүнээр элсэж, утасгүй интернэтийн дараа үеийн технологи дээр хамтран ажиллах болсон байна.

Эх сур:news.gogo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу