Роналду Nike-тай жилийн 24 саяын гэрээ байгуулав

Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн довтлогч Криштиану Роналду спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч Nike компанитай байгуулсан гэрээгээ сунгахаар болжээ. Өнөөдөр тус компанийн төлөөлөгчид түүнтэй шинэ гэрээ байгуулж байгаагаа албан ёсоор зарлах юм.

Роналду жилд 24 орчим сая еврогийн урамшуулал авах бөгөөд энэ нь түүний “Реал”-д авдаг цалинтай дүйцэх юм.

Ийнхүү Nike брэнд өөрийн түүхэнд хөлбөмбөгчинтэй байгуулсан хамгийн өндөр үнэтэй гэрээг хийж байгаа юм. Сонирхолтой нь, Мадридын “Реал” багийн техникийн ивээн тэтгэгчээр дээрх компанийн мөнхийн өрсөлдөгч Adidas ажиллаж байгаа билээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу